
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү тэргүүтэй УИХ-ын гишүүд Нийслэлийн газар олголттой холбоотой хянан шалгах түр хороо байгуулах талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Хэн хууль хэрэгжүүлэхгүй байна вэ, хаана хариуцлага алдаж байна вэ гэх хянан шалгах түр хороо байгуулах ажил маш удаашралтай байна. 2025 онд Ч.Лодойсамбуу тэргүүтэй 35 гишүүн 1992 оноос хойш Нийслэлийн газар олголтод аудит хийж, газар олголтын тогтолцоог сайжруулах, одоо явж байгаа бүх үйл ажиллагаанд аудит хийж хяналт хэрэгжүүлэх түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан ч жил гаруй хугацаанд хэлэлцэхгүй байсаар хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
Хянан шалгах түр хороо дараах гурван чиг үүрэг хэрэгжүүлнэ:
- 2003 оноос иргэдэд газар өмчүүлэх хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар
- Улаанбаатар хот ширэнгэн Улаанбаатар болж байгаа
- Нийслэлийг тойрсон тусгай хамгаалалтын бүс
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот төлөвлөлтгүй, төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүй, замбараагүй томоос том тосгон болж хувирсан байна. Улаанбаатар хотод хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэсэн хуулийн заалт байхгүй болсон. Хууль хаана хэрэгжихгүй байна гэвэл Улаанбаатар хотын газар олголт дээр хэрэгжихгүй байна. Энэ асуудал дээр үе үеийн хотын удирдлагууд, газрын албаны дарга нар бүгд хамааралтай. Тийм учраас энэ хянан шалгах түр хороог байгуулж Улаанбаатар хотын иргэд өөрсдийнхөө амьдрах орчныг хэн ий болгосныг ойлгож мэдэх хэрэгтэй.









