
Yum! Brands корпорац Pizza Hut сүлжээг 2.7 тэрбум ам.доллароор зарахаар болжээ
Америкийн Yum! Brands корпорац дэлхий даяар 19 974 салбартай, 68 жилийн түүхтэй Pizza Hut пицца хоолны сүлжээг 2.7 тэрбум ам.доллароор зарахаар болжээ. Pizza Hut-ийн хоёр дахь том зах зээл, нийт борлуулалтын 19 хувийг дангаараа бүрдүүлдэг эх газрын Хятад дахь Pizza Hut сүлжээг 2016 онд Yum! Brands корпорацаас бие дааж гарсан Yum China Holdings Inc. компани ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ.
Харин бусад АНУ дахь Pizza Hut сүлжээг LongRange Capital хувийн хөрөнгө оруулалтын фирм 1.5 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ. Yum! Brands корпорац өнгөрсөн 2-р сард АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Pizza Hut-ийн 250 салбарыг хаахаар төлөвлөж буй тухайгаа зарлаад байсан юм.
Сүүлийн жилүүдэд DoorDash, Uber Eats зэрэг хоол хүргэлтийн үйлчилгээнүүдээс болж Pizza Hut-ийн борлуулалт буурсаар байгаа аж. Pizza Hut-аас гадна KFC, Taco Bell зэрэг түргэн хоолны сүлжээ зоогийн газруудыг эзэмшдэг Yum! Brands корпорац Pizza Hut-ийг зарснаар борлуулалт сайтай бусад брэндүүддээ илүү анхаарах боломжтой болно хэмээн тус корпорацын гүйцэтгэх захирал Крис Тёрнер онцолжээ.








