
Bloomberg агентлаг болон Саудын Арабын “Al Arabiya” суваг ирэх баасан гарагт АНУ болон Ираны байгуулах санамж бичгийн эцсийн хувилбарын агуулгыг нийтэлжээ.
Үүнд:
– АНУ, Иран болон тэдгээрийн түнш орнууд Иран болон Ливанд явуулж буй тулаанаа даруй зогсоох,
– Талууд харилцан бие биеийнхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэлж, дотоодын асуудалд нь хөндлөнгөөс оролцохгүй байх,
– Вашингтон Ираны боомтуудын бүслэлтээ даруй цуцалж, 30 өдрийн дотор усан тээврийн хөдөлгөөнийг дайны өмнөх үеийн хэвийн түвшинд сэргээж, эцсийн гэрээ хийгдсэний дараа цэргүүдээ бүгдийг нь гаргах,
– Тегеран 30 өдрийн дотор Ормузын хоолойгоор усан онгоцнууд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх
– АНУ Ойрх Дорнодын түнш орнуудтайгаа Ираныг сэргээн босгох, хөгжүүлэх тухай төлөвлөгөөг боловсруулж, багадаа 300 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт хийх
– Вашингтон Ираны эсрэг тогтоосон бүх хоригуудаа, тэр дундаа НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тогтоолуудыг цуцлах,
– Тегеран цөмийн зэвсгээс татгалзах,
– Эцсийн гэрээ хийгдэх хүртэл Иран цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхгүй, АНУ Ираны эсрэг шинэ хориг тогтоож, бүс нутаг дахь цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлэхгүй байх,
– АНУ-ын Сангийн яам Иранд газрын тосоо экспортлохыг зөвшөөрөх,
– АНУ болон түнш орнууд Ираны царцаасан хөрөнгийг суллах,
– Гэрээний заалтууд мөрдөгдөж буйг хянах механизмыг бий болгох
– Санамж бичигт гарын үсгээ зурж, талууд 4, 5, 10, 11 заалтуудыг биелүүлсэн нь батлагдсаны дараа бусад заалтуудыг хэлэлцэх,
– Эцсийн гэрээг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл албан ёсоор батлах зэрэг нийт 14 заалтыг тусгажээ.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2026-06-16/us-iran-deal-set-to-offer-iran-broad-financial-gains-to-end-war?srnd=homepage-europe








