МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэн бэ?

ОХУ, Буриадын Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдах Олон улсын “Алтаргана наадам”-ын Бөхийн барилдаанд эр бяр, эрч хүч, уран мэх уралдуулан уламжлалт Монгол бөхийн барилдааны төрөлд барилдах Улс, аймаг, сумын цолтой болон шинэ бөхчүүдийг бүртгэж байна.
Бүртгэлийн хугацаа: 2026.06.13- наас 26-ны хооронд явагдана.
“Алтаргана” наадам хоёр жил тутамд зохион байгуулагддаг. 2024 оны 7-р сард Булган аймагт болж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Д.Төгс-Эрдэнэ түрүүлж байсан.
Олон улсын 16 дахь удаагийн “Алтаргана наадам” 2026.07.01-05-ны өдрүүдэд Буриад Улсын Улан -Үдэ хотноо зохион байгуулагдана.








