Дархан аварга Н.Батсуурь: “BASU” брэндээ өргөжүүлж, ижил нэрийн кальци, магнитай ус худалдаанд гаргажээ

Япон улсад олон жилийн дунджаас халуун зун болж, хөлдөөсөн амттануудын эрэлт өсөх төлөвтэй байгаа энэ үед тус улсын зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Японы Шударга Худалдааны Комисс өнгөрсөн мягмар гарагт ямар ч үндэслэлгүйгээр хөлдөөсөн амттануудынхаа үнийг нэмсэн зайрмаг үйлдвэрлэгч томоохон компаниудын байранд нэгжлэг хийжээ.
Шударга Худалдааны Комиссын ажилчид Meiji, Morinaga Milk Industry, Lotte, Morinaga, Ezaki Glico болон Akagi Nyugyo зэрэг зайрмаг үйлдвэрлэгч 6 компанийн байранд нэгжлэг хийсэн.
NHK сувгийн мэдээлснээр дээрх компаниуд сүүлийн жилүүдэд хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг хэд хэдэн удаа 5-10 хувиар нэмсэн аж.








