Г.Аюурзанын “Хойт насны болзоо” зохиол драмын жүжиг болно

Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ
УИХ-д өргөн бариад хагас жил өнгөрсний эцэст Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн хамгийн гол нөлөөлөл нь хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдийн хэрэглүүлэх урхи болсон үнэр, амтыг хориглох. Үүгээр дамжуулж бага насны хүүхдийн хүртэл шохоорхлыг татаад байгаа электрон тамхины хор уршгаас дэлхийн улс орнууд шинэ үеэ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.
Энэ утгаараа Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт маш чухал ач холбогдолтой учраас хуулийг хэн дэмжиж, хэн гацаах нь нийгмийн өмнө УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг харуулах чухал шалгуур болж байна.








