
Хотын дарга Б.Пүрэвдагва Сэлбэ голын тохижилтын ажлыг хурдасгахаар өнөөдөр байршил дээр нь ажиллажээ. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва “Сэлбэ голын тохижилтын ажил удаашралтай, хариуцлагагүй байна” гэх гомдол иргэдээс ирсээр байна. Ажил гүйцэтгэгч “Силла” группээс санхүүжилт нэг сар гацаж, ажил зогссон талаар тайлбар хэллээ. Санхүүжилтийг яаралтай шийднэ. Гүйцэтгэгч компани тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж дуусга. Чанар, аюулгүй байдлын баталгаа хангаагүй ажлыг нийслэл хүлээж авахгүй” гэдэг байр суурийг илэрхийллээ.
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй. Гэвч Сэлбэ голын тохижилтын ажил сүүлийн сар гаруй хугацаанд гацсан. Тиймээс иргэдээс гомдол ихээр ирж байгаа тул хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр байршил дээр нь ажиллаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.
































