
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн Ц.Магалжав Ёс зүй сахилга, хариуцлагын зөвлөлөөс гарсан шийдвэрийнхээ талаар танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ,
“Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй сахилга, хариуцлагын зөвлөлийн 2024.06.05-ны өдрийн хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва ёс зүйгүй үг хэлж, хариуцлага хүлээж байсан. Зохисгүй үйлдлүүд удаа дараа гаргаж байсан тул тус зөвлөлийн хурлаар орж, сануулах арга хэмжээ авсан.
Үүний дараа буюу 2025, 2026 онд зохион байгуулагдсан барилдаануудад нийт , 8 удаа унасан бөх, мөн ажиллаж буй засуул, хөлийн цэцүүдэд, ёс бус үг хэллэг хараалын үгээр доромжилсон байна.
Сорилго барилдаан дээр мөн ёс зүйгүй үйлдэл гаргасан нь улсын цолтой бөх, дасгалжуулагч хүнд байж боломгүй үйлдлүүд гэж үзэж хариуцлага ногдуулж 5 сарын барилдах эрхийг хассан.
Аймгийн арслан Я.Бумбаяр хөндлөгөөс өөрт холбоо хамааралтай бөх дээр очиж хэнд нь хандаж хэлж буйн тодорхойгүйгээр ёс зүйгүй үг хэллэг ашиглаж үзэгч олны дургүйцлийг хүргэсэн. Иймд түүний 1 сарын барилдах эрхийг нь хасаж, анхааруулга өгсөн” хэмээн мэдэгдлээ.








