
2026 оны 06-р сарын 09-нөөс 2026 оны 06-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
09-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.








