
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Нэгдэл” клуб, “Эко Констракшн” ХХК, “Хатант Интернэйшнл, ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Батхаан Транс” ХХК, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК, “Мах Импекс” ХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Баатарван Транс” групп, “Хан Хур Холдинг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарам нар шалгарлаа.


Г.Дэмүүл арслангийн гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг сумын заан О.Учрахбаярт, Монгол Улсын Шадар сайд асан Говийн хөгжлийг дэмжих ТББ 15 байгууллагын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар аймгийн арслан Б.Баянсүхэд Уран барилдааны шагнал болох 1,5 сая төгрөг тус тус гардуулсан юм.










