
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар ирэх 7 хоногт Хойд Солонгост айлчлахаар болжээ.
Энэ жил хоёр улс Нөхөрлөл, Хамтын ажиллагаа болон Харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсны 65 жилийн ой тохиож байгаа юм.
Хятадын төрийн тэргүүн сүүлд 2019 онд тус улсад айлчилж байжээ. Түүний хувьд өнгөрсөн 7 долоо хоногуудад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Бээжинд хүлээн авч, уулзсан билээ.
БНХАУ нь цөмийн хөтөлбөр болон хүний эрхийн ноцтой зөрчлүүдийнхээ улмаас олон улсын хоригт орсон Пхеньяны эдийн засаг болон улс төрийн гол түнш юм. Ким Жон Уны хувьд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлал нь хоёр орны худалдааг нэмэгдүүлж, шинээр барьсан далайн эргийн амралтын газрууд болон цанын баазууддаа Хятадын жуулчдыг татах, олон улсад байр сууриа бататгахад чухал ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: BBC








