
Өдөрт 15 тэрбум төгрөг төлдөг Оюу толгойн зээлийн хүүг бууруулах боломж бий
Оюу толгойн төсөл Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг ч төслийн санхүүжилт, зээлийн хүү, менежментийн төлбөртэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Тэр дундаа Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, өрийн дарамтыг бууруулах боломжийн талаар сүүлийн жилүүдэд идэвхтэй хэлэлцэж буй. Энэ сэдвээр хуульч Б.Солонготой Оюу толгойн зээлийн хүү буурах боломж, менежментийн төлбөрийн бодит нөхцөл байдал болон Монголын талд үүсэх үр нөлөөний талаар ярилцлаа.
-Менежментийн зардлын тоогоо буруу зөрүү яриад байгаа харагдаад байсан. Албаар тийм байна уу, үнэхээр мэдэхгүй байна уу? Та ч бас өөрийнхөө бичлэг дээр Г.Дамдинням сайд худлаа ярьж байна гэсэн. Г.Дамдинням сайд яг юуг худлаа ярьж байгаа вэ энэ талаар ярилцлагаа эхэлье.
Менежментийн төлбөрийг ер нь бууруулах хэрэгтэй байна. Рио Тинто компани бас зардалд суурилж, одоо өндөр хэмжээний менежментийн төлбөр аваад байна, хамгийн гол нь ажлын гүйцэтгэлтэй ерөөсөө уялдахгүй байна гэдэг асуудлыг бид нар олон жил ярьсан.
Тухайн үед 2021, 2022 онд ч гэсэн менежментийн төлбөрийг яаж бууруулах уу, бууруулж болох хувилбарууд юу байна, хамгийн гол нь бас гүйцэтгэлтэй нь яаж уялдуулах уу, тэгээд яг Оюутолгой дээр Рио Тинтогийн томилсон менежментийн баг сайн ажиллаад, ашигтай ажиллаад, ашигтай ажилласан тохиолдолд менежментийн төлбөр төлдөг байх хувилбар хүртэл судлагдаж байсан. Г.Дамдинням сайдын хувьд бол мэдээж яахав өөрийнх нь ахалсан ажлын хэсэг бас сайн ажилласанд баярласан байх, гэхдээ харамсалтай нь бас олон нийтэд өгч байгаа мэдээлэл нь нэлээн зөрүүтэй.
Яг гарч байгаа бас яриа хэлэлцээний үр дүнгээс хүлээх хүлээлт нь юу вэ гэдэг дээр маш их одоо зөрүүтэй мэдээллийг өгсөн.

Нэгдүгээрт: Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан гэж хэлсэн.
Хоёрдугаарт: 9% байсан менежментийн төлбөрийг 3.95% болгож бууруулсан.
Гэхдээ Оюутолгойн одоо ямар ч баримт бичиг дээр, суурь гэрээн дээр 9%-ийн тоо байдаггүй, 3%, 6% гэдэг тоо байдаг. Тэгэхээр одоо 3%-ийг болон 6%-ийг хоёр дахин бууруулж байна уу гэж бид нар асуух ёстой. Түүнээс одоо 9%-ийг 3.95% болгочихлоо гэхээр одоо яг бодит байдлаас арай жоохон зөрүүтэй. 9% хоёр дахин буурахаар 6% болно, 3% болохгүй. Тийм болохоор тоонууд нь нэгдүгээрт зөрүүтэй байна. Хэмнэлтийн бодит үр ашиг хэзээ гарах вэ? Хоёрдугаарт, яг ямар өгөөжийг бид нар эндээс авах бэ? “Хоёр тэрбум америк долларын хэмнэлт хийнэ” гэж ярьсан.
Манай улсад 1.5 тэрбум америк долларын өгөөж орж ирнэ гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ энэ нь бас хэзээ хэрэгжих юм бэ гэдэг нь маш ойлгомжгүй. Бид нар одоо менежментийн төлбөрийг 30 жилийн хугацаанд хэмнээд 2 тэрбумын хэмнэлт хийх гээд байгаа юм уу, эсвэл одоо дараагийн 5 жилд хэмнэлт хийх гээд байгаа юм уу? Тэгэхээр ерөнхийдөө ойлгомжгүй мэдээллийг иргэдэд өгсөн. Би бас энэ төслийг хариуцаж байсан хүний хувьд яриа хэлэлцээний ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсаны хувьд мэдээж тоо баримтуудыг мэднэ. 2025 онд Оюу Толгой компаниас Рио Тинто компани менежментийн төлбөрт 100 сая ам.доллар л төлсөн байгаа 100 гаруй сая ам.доллар тэгэхээр 2 дахин бууруулна гэдэг нь 50 сая ам.доллар бид нар хэмнэж байна гэсэн үг.
Тэгэхээр 50 сая ам.доллар хэмнээд бид нар ноогдол ашиг авах хугацаагаа бодитойгоор урагшлуулж чадахгүй. Тэгэхлээр сайн үр дүн нь хэзээ ирэх юм бэ? гэдэг дээр ч гэсэн ойлгомжтой тайлбар хэлэхгүй бол иргэдийг жоохон төөрөгдүүлсэн мэдээлэл өгөөд байгаа нь харамсалтай санагдсан.
-Иргэдэд нэг ажил хийсэн болж харагдах гээд тэрийгээ баяртайгаар тэмдэглээд л байна. Яг гэрээн дээр 3, 6 гэсэн хувь байгаа. Миний санаж байгаагаар менежментийн төлбөрийг зардлаас 6%-аар тооцож авна гэдэг. 3, 6 гэдэг ялгаа нь юу вэ?
-Оюу толгой компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани. Олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа урсгал зардлынх нь 6% , хөрөнгө оруулалтын зардлынх нь 3% гэсэн тоонууд байдаг. Гэхдээ менежментийн төлбөр одоо бол их ач холбогдлоо алдсан асуудал. Яагаад гэхээр Оюу толгой компанийн маш их капитал зардал гаргаж хөрөнгө оруулалт хийж байсан хугацаа нь дуусчихсан гүний уурхай нь ашиглалтад орчихсон.
Гүний уурхай нь ашиглалтад орчихсон гэдэг нь хөрөнгө оруулалтын зардал нь эрс буурчихсан ийм үед бид нар заавал ч үгүй менежментийн төлбөр дээр анхаарал хандуулах гэхээсээ илүү сонсгол дээр яригдсан хувь нийлүүлэгчийн зээлийн хүү тэгээд хуримтлагдсан хүүгийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд бодитой шийдэл гарсан тохиолдолд бол бид ноогдол ашиг бодитойгоор авах боломж бүрдэнэ. Менежментийн төлбөрийн бас том асуудал нь үргэлжлүүлээд бид зардлаас хувь тооцож менежментийн төлбөр өгөөд байх нь хэр зохимжтой вэ? Зардлаа хянаж чаддаггүй шүү дээ. Нэгдүгээрт зардлаа хянаж чаддаггүй.
Хоёрдугаарт Рио Тинто компанийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулж менежментийн төлбөр авмаар байгаа байхгүй юу. Одоо төлж байгаа энэ менежментийн төлбөр бууруулчихсан гээд байгаа асуудал нь ч гэсэн дахиад л зардлаас хувь тооцох гээд байгаа. Тэгэхээр Оюу Толгой хэр ашигтай ажилласан бэ? Монгол Улсын ЗГ-т ноогдол ашиг өгөх хэмжээний ашигтай ажиллаж чадсан уу гэдэг нь ерөөсөө үзүүлэлт биш.
Үгүй бол зардлаа хэмнээд үр ашгаа сайжруулж чадсан уу?. Тэгэхээр ямар ч бизнесийн хувьд ашигтай ажиллах нь хамгийн нэн тэргүүний асуудал байх ёстой. Менежментийн багийн хувьд Рио Тинтогоос томилж байгаа Оюу Толгой дээр томилж байгаа менежментийн баг Оюу Толгойг л ашигтай ажиллуулах ёстой.
-Одоогийн нөхцөлөөр зардлаас 6 хувьд тооцно гэдэг чинь зардал нь өндөр гарах юм бол тэдний ашиг байгаад байна. Тэгсэн хэрнээ зардал өндөр гарч байна уу хэд гарч байгааг бид нар бас бүрэн хянах боломжгүй байгаад байдаг. Менежментийн төлбөр болон өдөрт Оюу Толгой компаний төлж байгаа зээлийн хүү 2-ыг л харьцуулахад маш өндөр зөрөө гарч байсан. Оюу Толгой компанийн өнгөрсөн жилүүдийн дунджаар менежментийн төлбөрт жилд 150 сая долларыг монгол төгрөг рүү шилжүүлээд 30 хоногт болон өдөрт хуваахаар 1,6 тэрбум төгрөг ойролцоогоор төгрөгөөр төлж байгаа юм. Зээлийн хүүд 15 тэрбум төгрөгийг өдөрт төлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бидний хамгийн гол анхаарах одоо асууал бол зээлийн хүүг бууруулах. Одоо бас зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна л даа. Гэхдээ энэ хүү буурах боломжтой юм уу? нөгөө талаас бас ямар тулгалт хийж байгааг бид мэдэхгүй байна. Таны хувьд тооцооллоор зээлийн хүүг хэдэн хувь бууруулж байж бид үр өгөөж хүртэх вэ?
Санхүүгийн загварыг нь аваад үзэхээр ноогдлол ашиг хуваарилах боломжгүй болгож байгаа зүйл бол ерөөсөө энэ өрийн дарамт байгаа. Тэгээд өрийн дарамт гэдэг нь Оюу толгой компани Рио Тинто компаниас хувь нийлүүлэгчийн зээл авсан. Өөр бас зээлүүд ч байгаа. Энэ зээлээ эргэн төлөх хугацааг нь сунгаад хойшлуулаад байх тусам хүү их хуримтлагдаад 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр энэ хүүгээ юу гэж тохирсон вэ гэхээр 6,5% дээр нэмэх нь Софор гээд улирлаар тооцдог.
Тухайн үед Лондоны банк хоорондын суурь хүү гээд байсан одоо Софер гэдэг нэртэй болчихсон тэгээд ингээд тохирчихсон. Тэгээд 7 жил болгон бид нар эргэж харж хэлэлцээ хийнэ гээд 2011 онд байгуулагдсан гэрээний 7 жил нь 2018 онд болсон. 2018 онд Сангийн яамнаас ажлын хэсэг гараад ЗГ-ын ажлын хэсэг гараад хэлэлцээ хийсэн. Тухайн үед бид бууруулах санал тавьсан боловч харамсалтай нь Рио Тинто компани хүлээж аваагүй. 2021 онд ч гэсэн бид нар бас зээлийн хүүг бууруулъя аа гэдэг санал тавьж байсан.
Тухайн үед 3% гэдэг санал тавьж байсан. Сангийн яаман дээр судлаад бас 2018 онд ч гэсэн 3% гэдэг саналыг тавьж байсан. Саналыг бол харамсалтай нь Рио Тинто компани тухайн үед хүлээж аваагүй яг менежментийн төлбөртэй адилхан зээлийн хүүгийн асуудлыг бас дараагийн шатын яриа хэлэлцээр дээрээ тохиръё. Энэ асуудлаар хөндлөнгийн зөвлөх авъя, зөвлөх үйлчилгээ аваад судалж байгаад шийдье гэдэг асуудлаар ярьсаар байгаад хойшлуулчихсан.
-Тухайн үед бол та ажлын хэсэгт байсан шүү дээ?
Байсан.
-Санал бол тавьсан юм байна тиймүү?
Тавьж байсан. Хамгийн гол асуудал нь хувь нийлүүлэгчийн зээл Оюу Толгой компаниас Рио Тинто компанид төлөх зээл өнөөдөр хуримтлагдсан хүүтэй нийлээд бараг 13,14 тэрбум ам.доллар болж байгаа. Тэрний талаас илүү хувь нь хуримтлагдсан хүү. Яагаад хүү ингэж их хуримтлагдсан бэ гэхээр Нэгдүгээрт жилийн хүү нь өндөр 11% байна. Өнөөдрийн байдлаар 11% гэдэг чинь манай Монголд маш өндөр тоо.
Манай арилжааны банкнууд бол 11%-ийн долларын зээл авахгүй байгаа шүү дээ. Монгол Улсын Засгийн газар 5, 6%-тай 6,5 хамгийн ихдээ л 6,5%-ийн хүүтэй бонд гаргадаг. Гол асуудал нь улирал болгон хүүгээс хүү тооцогддог болохоор хуримтлагдсан хүү нь үржүүлэхийн хүрд шиг нэмэгдээд байдаг. Одоо ямар асуудал байна гэхээр бид өнөөдөр 2026 онд зээлийн хүүг бууруулах хэлэлцээр үргэлжилж байна. Уг нь 2025 онд хэлэцээр дуусах ёстой байсан. 7 жилийн мөчлөгөө яваад л өнөөдрийг болтол үр дүн байхгүй яриа хэлэлцээ хийж байна. Энд хуримтлагдчихсан байгаа хүү нь өнөөдөр аль хэдийн 7 тэрбум болчихсон. Анх авсан зээлээсээ давчихсан хэмжээний хуримтлагдсан хүүг бид төлөх гээд бичилт хийгдчихсэн байгаа.
Энэ хуримтлагдсан хүү нь яг бодитой юм уу хамгийн гол нь яагаад хуримтлагдсан гэдэг шалтгааныг нь сайн тодорхойлоод хуримтлагдсан байгаа хүүгийн дийлэнх хэсгийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Тэгж байж Оюу Толгой компаниас ноогдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ. Энэ зээлийн асуудал яагаад УИХ дээр нээлттэй сонсгол хийх хүртэл хэмжээнд очив гэхээр бас л Рио Тинто компанийн өөрийнх нь л алдаа. Тухайн үед 2018 онд хэрвээ ЗГ-тай тохиролцож чадсан бол 2021 онд манай ажлын хэсгийн саналыг хүлээгээд авчихсан бол бид энэ асуудлыг энэ түвшинд гаргаад бүр их хурал дээрээ хүртэл хэлэлцээд шийдэх шаардлагагүй.
Гэхдээ яагаад Рио Тинто компани өрийн сүлжээ үүсгээд бараг санхүүгийн мөлжлөг хийж байна гэхээр ирээдүйд анх өгсөн зээлээсээ бараг хэд дахин давсан хэмжээний зээлийн хүү Оюу Толгой төслөөс авах гээд байна. Гол ашгаа зээлийнхээ хүүгээр л хийх гэж байгаа механизм. Тэгэхээр манай улсад татвар төлөхөөсөө өмнө ноогдол ашиг өгөхөөсөө өмнө аль болох хурдан хугацаанд ашгаа хийж аваад дараагийнхаа төсөл рүү явах бэлтгэлээ л хийж байна гэсэн үг.
-Таныг 2021 онд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан үед Оюу Толгойн асуудлын ажлын хэсгийг манлайлан ажиллаж байсан үеүүдэд энэ хэлэлцээр хийгдэж байсан шүү дээ? Ажилд амжилт гаргасан зүйл бий юу? Зээлийн хүүг 3%-аар буулгая гээд шууд бодит санал тавихаар яг Рио Тинтотой хэлцэл хийж ийм хэлэлцээрт сууж байсан хүнээс л асуумаар байна л даа. Яг өөдөөс яг ямар хариу хэлээд байдаг юм бэ?
Хариу өгдөггүй. Хойшлуулаад л байдаг. Рио Тинто компанийн манайд хийдэг тактик арга барил нь ажиллаад сурчихсан асуудал аль болох асуудлыг хойшлуулах. Яриа хэлэлцээр дээр өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй шаардлагуудыг Засгийн газар тавиад байх юм бол хариу өгөхгүй алга болчихдог. Яагаад та нар хариу өгөхгүй байгаа юм бэ гэхээр бид нар судалж байна гээд л.
Тэгээд судалж байгаад тэд нарын бас хүлээдэг зүйл нь юу вэ гэхээр маш сайн шаардлага тавиад байгаа ажлын хэсэг байх юм бол дараагийн ажлын хэсэг нь хүлээдэг. Сонгууль болохыг хүлээдэг, Засгийн газар өөрчлөгдөхийг хүлээдэг. Ажлын хэсэг солигдохыг хүлээдэг ажлын хэсгийн ахлагч солигдохыг хүлээдэг.
Рио Тинто компанийн манай улсын улс төрийн түвшинд нөлөөлж байгаа нөлөө нь төрийн шийдвэр гаргалт энэ процесст нөлөөлж байгаа нөлөө бол маш их байдаг. Тэгээд эсрэг үр дүн гаргаж ажиллах ер нь хэцүү юм байна гэдгийг би өөрийнхөө биеэр мэдэрсэн.


-Таны хувьд зээлийн хүүг бууруулахын тулд ямар барьцаа тохироо шахалтаар зээлийн хүүг бууруулах боломжтой байна вэ?
Бид хариуцлага ярих ёстой. Яагаад зээл их хэмжээгээр хуримтлагдав аа яагаад энэ зээлийг Оюу Толгой компани төлж чадахгүй байсан бэ? хүүгээс хүү тооцоод үржүүлэхийн хүрд шиг зээлийн хүү хуримтлагдаад байна гэдэг суурь асуудал. Ерөөсөө л Оюу Толгой компани гүний уурхайгаа хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй.
2015 онд Дубайн гэрээ байгуулаад далд уурхай гэж хэлээд байгаа бүтээн байгуулалт эхэлсэн шүү дээ. Тухайн үед 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал хэрэгтэй гээд 15 банкнаас зээл аваад энэ ажлыг эхлүүлсэн. Харамсалтай энэ ажлыг бол хугацаанд нь дуусгаж чадаагүй. 2,5 жил гэдэг чинь 30 сараар ашиглалтад орох хугацаа хойшилсон үүнийгээ дагаад Оюу Толгой компанийн олох мөнгөн орлого хойшилсон. Тэгэхээр орлого нь хойшилчихоор хүүгээ, зээлээ төлж чадахгүй зээлээ хойшлуулах нөхцөл байдалд хүрсэн.
Төслийн санхүүжилтийн Дубайн гэрээгээр авсан гадаадын 15 банкнаас Оюу Толгойн тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэдэг хэл амтай зээлийг бас эргүүлж төлөх боломжгүй болчихсон. Нийт 2,4 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг нь сунгах асуудал яригдсан. 2 тэрбум ам.доллароор зардлаа хэтрүүлчихсэн болохоор нэмээд 2 тэрбум ам.доллар-ын зээл авах асуудлыг Засгийн газар тавьж байсан. Яагаад энэ асуудал үүссэн юм бэ гэдэг шалтгааныг нь Рио Тинтотой ярих ёстой. Рио Тинто компани зардал хэтэрсэн хугацаа хойшилсон дээр Засгийн газарт худал мэдээлэл өгөөд байсан нь нотлогдсон. Рио Тинтогийн өөрийнх нь бас алдаанаас болоод энэ асуудал үүсчихсэн байсан. Энэ асуудлыг бол бид зайлшгүй ярих ёстой. Тэгж байж одоо энэ зээлийн хүүгийн хэлэлцээр тэр хуримтлагдсан хүүг нь цуцлах асуудлыг бас ярих боломж бүрдэнэ.
-Саяхан Ерөнхий сайд Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын менежментийн зардлыг л 1 2 дахин бууруулчхаад баярлаж байгаа үйлдлээс нь харахад зээлийн хүүг ер нь бууруулах юм уу даа гэсэн итгэл ер нь жоохон алдарсан л даа. Та ч өөрөө энэ шаардлагыг тавиад хүлээж аваагүй юм байна. Тэгээд ер нь Оюу Толгойг тойрсон хэд хэдэн чухал асуудал байгаа. Та бид 2 бол зээлийн хүүг л ярилаа. Тэрнээс бас Онтрегийн лицензийн асуудлыг дахин авч хэлэлцэх яг хэд хэдэн хувиар эзэмших гэрээг нь дахин шинээр хийх татварын маргаан одоо ч Лондоны арбитр дээр явж байгаа гээд хэд хэдэн асуудлууд байгаа. Та 2021 оны ажлын хэсэгт ажиллаад Дубайн гэрээг цуцлах Монголын талын 34 хувьд ноогдсон 2,3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Тухайн үед ер нь ажлын хэсгийг үргэлжлүүлээд эдгээр ярьж байгаа асуудлуудыг үргэлжлүүлэх боломж яагаад байгаагүй юм бэ? хэн хэлэлцээрийг зогсоосон бэ?
Хэлэлцээр албан ёсоор бол зогсоогүй байсан. Гол асуудал нь Засгийн газрын ажлын хэсэг шаардлага тавихаар Рио Тинто Компани алга болчихдог эсвэл сайд нартай нь уулзана Ерөнхий сайдтай уулзана гээд техникийн ажлын хэсэгтэй ерөөсөө уулздаггүй. Тэгэхээр ерөнхийдөө шаардлага сайн тавиад байгаа асуудлаа сайн мэддэг ажил хариуцсан хүмүүсийг нь тойрох оролдлого их хийдэг.
Монгол улсын ерөнхий сайдтай уулзах эсвэл сайд нартай уулзах санал тавьж байгаа. Уулзалтаараа асуудлыг хойшлуулах тийм оролдлогыг хийдэг. Надад төрсөн сэтгэгдэл Рио Тинто Лондонд байгаа том захирлууддаа болон Төлөөлөн удирдах зөвлөлүүддээ Монгол Улсад ямар ч асуудал байхгүй мэтээр мэдээлэл өгдөг. Тэгээд бид Ерөнхий сайдтай нь уулзчихсан, сайд нартай нь уулзчихсан, асуудалгүй шүү дээ гэдэг мэдээллийг өгөөд тэгээд асуудлыг нь шийдвэрлэх боломжийг нь хаагаад байдаг.



Бодитой шаардлага тавьж байгаа ажлын хэсгийг нь тойроод гүйгээд байдаг тийм л дүр зурагтай шүү дээ. Бид бол тухайн үед шаардлагаа тавьж л байсан. Менежментийн төлбөр бууруулъя хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулъя гэдэг асуудал тавиад Дубайн гэрээ яг хүчингүй болгох юм бол үр дагавар нь юу байх вэ бид үүсэх үр дагаврыг ярих ёстой. Тэгэхээр нэг бол хойшлуулаад алга болчихно эсвэл хэдүүлээ татварын маргаан дээрээ эвлэрье гээд байдаг. Онтрегийн тусгай зөвшөөрлийг Оюу Толгой руу шилжүүлчихье. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг болгочихъё. Бид энэ онтрегийн тусгай зөвшөөрлийг шилжүүлчих юм бол онтрегийн тэр тусгай зөвшөөрөлтэй талбайг олборлоод татвар тогтворжуулчихсан, энэ орчиндоо үйл ажиллагаа явуулах гээд байна аа гэдэг.
Засгийн газрын байр суурь ямар байсан бэ гэхээр бид Нэгдүгээрт хууль эрх зүйгээрээ татварын маргаан дээр эвлэрэх боломж байхгүй. Хоёрдугаарт онтараагийн тусгай зөвшөөрөл бол хөрөнгө оруулалтын гэрээнд хамаагүй энэ бол тусдаа шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэрэгтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татвараар энэ асуудал зохицуулагдах ёстой. Тэрнээс 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ бол хамаагүй. Онтре гэдэг бие даасан компани энэ 2 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна аа гээд асуудлыг ярихаар өөдөөс нэг бол эвлэрье эсвэл тусгай зөвшөөрлийг нь шилжүүлчихье гээд алга болчихдог.
-Ажлын хэсэг шаардлагыг бол тавьж байсан хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан уу?
Тийм үргэлжлүүлэх хүсэлтэй байсан. 2024 онд сонгууль болсон хамтарсан засгийн газар гарч ирсэн.Тухайн үед Аж үйлдвэрийн Эрдэс баялгийн сайд Туваан энэ ажлын хэсгийг ахлаад ажиллаж байсан. Тухайн үед ямар асуудлууд яригдсаныг бол би мэдэхгүй. Яагаад гэхээр тухайн үед би Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн байхаа больчихсон байсан.
-Та хэдэн онд ажлын хэсгийн гишүүн байхаа больсон бэ?
2024 оноос эхлээд больсон. Сонгуулийн дараа бол ерөнхийдөө би Оюу Толгойтой холбоотой асуудлуудыг хариуцахаа больсон.
-2021 онд Дубайн гэрээг цуцалж Монголын талд ногдох өрийг тэглэсэн. Сэтгүүлчийн өнцгөөр хөндлөнгөөс хардахаар Монголын талын ажлын хэсгийнхэн Дубайн гэрээг цуцалсан. Одоо Монголын талын ноогдох өрийг тэглэсэндээ сэтгэл амраад хэлэлцээрээ зогсоочихсон юм болов уу гэж хардсан л даа.
Ерөөсөө тийм юм байгаагүй. Харин ч бид 34 хувьд ноогдох 2,3 тэрбум ам.долларын хуримтлагдаад байсан өрийг бүрэн тэглүүлсэн. Энэ хэсгийг бид хэлэлцээрийн зөвхөн эхний үе шат гэж харж байсан. Яагаад гэхээр бид олон асуудлаар үргэлжлүүлж хэлэлцээр хийх шаардлага байсан. Мөн боломж ч байсан. Рио Тинто компанитай тодорхой асуудлуудыг тавиад үр дүнд хүрэх бүрэн боломж байсан гэж би хардаг. Яагаад гэхээр Рио Тинто компанийн хамгийн их эмзэглээд байсан өөрийнх нь нэр хүндтэй сөрөг нөлөөтэй байх асуудлыг нь бид нар олоод мэдчихсэн үүнтэй нь холбогдуулаад нотлох баримттай болчихсон байсан.


Тэгээд яриа хэлэлцээрийн хоёрдугаар үе шатад бид бэлдэнэ гэж бодоод бэлтгэлээ хангаад явж байсан. Нэмэлт зөвлөхүүд аваад ажиллаад 2021 оны тэр яриа хэлэлцээр дээр бид ерөөсөө гадаадын зөвлөхүүдтэй ажиллаагүй. Өөрсдийн нөөц бололцоогоор болон манай төрийн албан хаагчид гээд бид хэд чинь өөрсдөө л ажилласан. Дараагийн шатны хэлэлцээр ялангуяа энэ зээлийн хүү менежментийн төлбөр гэдэг асуудлууд дээр яалт ч үгүй санхүүгийн зөвлөх, болон техникийн зөвлөх хэрэгтэй байсан.
Ярьсан далд уурхайн зардал хэтэрч хугацаа хойшилсон асуудал дээр сайн хяналт тавих ёстой юм байна гээд техникийн зөвлөхүүд авч ажиллая гээд нөгөө 20 сая ам.долларын чинь асуудал тэнд яг гарсан. Одоо намайг чинь 20 сая ам.доллар аваад идчихсэн юм шиг л мэдээ гүтгэлгүүд их яваад байгаа.
-Тийм шүү. Эрдэнэс Оюу Толгой компани руу Рио Тинто компани ажилтнуудыг чадавхжуулах нэртэйгээр 20 сая доллар шилжүүлсэн тэр мөнгө хаачсан юм бэ? Монгол хаан жүжгийн маркетингт явчихав уу? Энэ 20 сая долларт Солонгоо ч гэсэн буруутай хамсаатай гэж ярьдаг.
Харин тийм. Би тэр 20 сая ам.долларын зарцуулалтыг нь ерөөсөө мэдэхгүй. Мэдэх ч үүрэгтэй ажил хийж байгаагүй. 20 сая ам.долларын санхүүжилт авч байгааг бол би мэдэж байсан. Жил болгон 5 сая ам.долларын санхүүжилт олгож байсныг мөн мэдэж байсан. Тэр мөнгө Эрдэнэс Оюу Толгой компанийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдах ёстой байсан гэдгийг мэдэж байсан.
Оюу толгой дээр ТУЗ-ийн тогтоол гараад тэр мөнгийг өгсөн. Гэтэл сүүлд нь 4 5 жилийн дараа асуудал болж тэр мөнгөний зарцуулалтыг одоо хэн ч мэдэхээ больчихсон. Бараг хахууль байсан юм биш үү гэх хардалтууд гарч ирсан. Ерөөсөө тийм юм байгаагүй. Бид харин ч Эрдэнэс Оюу Толгой компани манай 34%-ийг одоо эзэмшээд бид нарын өмнөөс хувьцаа эзэмшигчдийн эрхийг нь хэрэгжүүлж байгаа компанийнхаа чадавхыг бэхжүүлээд сайн зөвлөхүүдтэй болгоё. Техникийн зөвлөхүүдтэй болгоё.
Тэгэхгүй бол Рио Тинтөөгөөс өгч байгаа энэ мэдээлэлд бид сайн дүн шинжилгээ хийж чадахгүй байна. Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гээд авсан санхүүжилт байсан. Сүүлд нь бүр үл хөдлөх авсан байсан. Би бол үл хөдлөх авч байсан асуудал дээр энэ болохгүй л гэж бодож байсан. Яг ямар зориулалттай байсан гэдгийг нь мэдэж байсан болохоор яагаад одоо үл хөдлөх авах гээд байгаа юм бол гээд сураг сонсоод л тэгж бодож байсан.
Энэ мөнгө Эрдэнэс Оюу Толгой компанийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдах ёстой байсан.
-Гэхдээ жил болгон 5 сая ам доллар нийтдээ 20 сая ам доллар авах нь өөрөө зөв байсан уу?
Энийг бол Оюу Толгой компанийн засаглалын хүрээнд шийдсэн. Яагаад шийдсэн бэ гэхээр одоо Оюу Толгой дээр Рио тинто компани дэлхийн хамгийн шилдэг зөвлөхүүдтэй хамт орж ирдэг хуулийн зөвлөх гэхээрээ дэлхийн хамгийн өндөр үнэтэй одоо хуульчдыг хөлслөөд ороод ирдэг. Ер нь яриа хэлэлцээнд маш сайн бэлтгэлтэй орж ирдэг. Манай Засгийн газрын ажлын хэсэг адил түвшинд биш юм аа гэхэд ойролцоо түвшний гадаадын зөвлөхтэй зайлшгүй ажиллах шаардлагатай байдаг.
Яагаад гэхээр бид Рио Тинтогийн хэлж байгааг нягтлах, үгүйсгэх, өөрсдийнхөө байр суурийг хамгаалах гэх мэтчилэн. Яриа хэлэлцээрийн олон асуудал дээр мэдээж зөвлөхүүдтэй ажиллах шаардлагатай. Бид аль болох боломжтой, сайн, Рио Тинтотой, ашиг сонирхлын зөрчилгүй зөвлөхүүдтэй ажиллах гээд судалж байсан. УИХ-ын 92 дугаар тогтоол гээд байгаа нь Засгийн газарт чиглэл өгчихсөн тэр тогтоол дээр ч гэсэн Эрдэнэс Оюу Толгой компанийн чадавхыг бэхжүүл гэдэг үүрэг даалгавар байдаг.
Мөн сайн зөвлөхүүдтэй ажилла гэдэг үүрэг даалгавар өгчихсөн байдаг. 2021 онд ковидын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор манай төсөв чинь хүндрэлтэй болчихсон экспортын орлого тасарчихсан. Тэгэхээр бид улсын төсвөөс тийм өндөр зардалтай гадаадын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана гэхээр мэдээж шүүмжлүүлэхээр л байсан даа. Өнөөдрийн байгаа байдлыг харахаар Оюу Толгой компаниас ноогдол ашиг хуваарилахгүй болохоор орлогогүй зүгээр 34% эзэмшээд ерөөсөө зардал гаргаад байдаг байсан.


-Тэгэхээр 20 сая доллароосоо зөвлөх үйлчилгээгээ авалгүй үл хөдлөхөд зарцуулчихсан гэсэн үг үү?
Үгүй ээ зөвлөх үйлчилгээ авах ёстой мөн Эрдэнэс Оюу Толгой компанийн чадавхыг бэхжүүлэх ёстой байсан. Миний мэдэхээр эхний ээлжинд бол зөвлөх үйлчилгээ аваад явж байсан. Техникийн зөвлөхүүд гээд шүгэл үлээгчид Засгийн газартай хамтарч ажиллаж байсан. Ажиллаж байсан шүгэл үлээгчидтэй гэрээ байгуулсан. Мөн санхүүгийн зөвлөхүүдтэй гэрээ байгуулсан.
Ер нь бол миний мэдэх гэрээнүүд эд нар байгаад байгаа юм. Өөр бусад ямар байдлаар зарцуулсан гэдэг нь надад бол мэдээлэл байхгүй. Яагаад гэхээр миний мэдэх ёстой байсан ажил ерөөсөө биш. Эрдэнэс Монголын ТУЗ дээр бизнес төлөвлөгөөг нь батлаад төсвийг нь батлаад Эрдэнэс Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал нь гарын үсэг зураад гүйлгээ хийж байсан. Би ерөөсөө тэр мөнгийг захиран зарцуулах ёстой үүрэгтэй ч байгаагүй хянах ч чиг үүрэгтэй байгаагүй.
Бид энэ 20 сая ам.доллар гэдгийг улс төржүүлээд тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан хүний эсрэг улс төрийн акц болгоод тухайн үед ажиллаж байсан Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд тэр мөнгийг идчихсэн юм шиг яриад байгаа нь ерөөсөө л улс төрийн зорилготой. Манай намын талцал хуваагдал байна шүү дээ өнгөрсөн хавраас хойш эхэлсэн. Үүнд л ашиглаад байгаа юм болов уу л гэж бодож байна. Мэдээж энэ 20 сая ам.долларын санхүүжилтийг зориулалтынх дагуу зарцуулсан уу гэдгийг шалгах ёстой. Монгол улсын Засгийн газар Оюу Толгой төсөлд хувьцаа эзэмшээд 17 жил болж байна.
Оюу Толгой компани зэсийн баяжмалаа экспортлоод энэ жил 14 дэх жилдээ болж байна Тэгээд бодохоор манай улсад ерөөсөө үр өгөөж байхгүй. Нийт Оюу Толгойн экспортолсон зэсийн баяжмал 24 тэрбум ам.доллар гэж байгаа. 24 тэрбум ам.долларын10 гаруй тэрбум ам.долларыг нь Рио Тинто компани авсан. Зээлийн хүү менежментийн төлбөр баталгааны шимтгэл гээд авч болох бүх л зардал төлбөрийг л оролцуулж байгаад л мөнгө авсан. Тэгэхээр 34% эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн Газар ноогдол ашиг авахгүй тэндээс ямар ч үр өгөөж байхгүй. Татварын орлого гэж 5%-ийн АМНАТ л авч байгаа. Манай татварын орлого чинь улсын төсөв рүүгээ ороод зарцуулагдаад явж байгаа.
Тэгэхлээр бид Оюу Толгой төсөл дээр хяналт сайн тавих хамгийн гол нь Рио Тинтогийн өгөөд байгаа мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлнэ гэхээр тэр гадаадын зөвлөхүүд авах эсвэл тодорхой хэмжээний хяналт тавих чиг үүргийг санхүүжүүлнэ гэхээр улсын төсвөөсөө санхүүжүүлэх гээд байсан. Тэгэхээр улсын төсвөөс бид тэрийг санхүүжүүлэгч нь эргээд татвар төлөгчдийнхөө мөнгөөр их мөнгө олж байгаа том төслийг эргээд хяналт тавих зорилгоор санхүүжүүлнэ гэвэл бид шүүмжлүүлэх байсан.


Тэгээд ер нь бол нийт авсан менежментийн төлбөр нь 1,5 тэрбум ам.доллар. Эзэмшигчийн хувьд мэдээж тэр төслөөс тодорхой хэмжээний үр өгөөж авах ёстой шүү дээ. Ялангуяа Оюу Толгой компани дээр бид хяналт тавина. Рио Тинто компанийн хэлээд байгаа зүйлс үнэн зөв байна уу гэдэг дээр дээрээс нь Монгол Улсын байр суурийг хамгаалах эрх ашгийг хамгаалах гээд ажиллах ажил дээр бид нар дахиад яагаад улсын төсвөөсөө санхүүжүүлэх ёстой юм? За бас нэг асуудал нь сүүлийн үед нөгөө Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал Мөнхсүх бас хэвлэлд өгсөн мэдээлэлдээ 20 сая ам.долларын санхүүжилт өгсөн нь үнэн гэхдээ бид энийг яаж зарцуулсныг мэдэхгүй. Оюу Толгой компани тэр санхүүжилтийг яаж зарцуулж байгаа дээр хяналт тавих үүрэгтэй байсан. Ялангуяа авлигатай тэмцэх хууль.
Хэн нэгэн Монголын төрийн өндөр албан тушаалтанд улс төрчид тэр мөнгөнөөс очихоос урьдчилан сэргийлэх механизмыг уг нь Оюу Толгой компаниас мөрдүүлэх ёстой байсан байхгүй. Яагаад гэхээр Рио Тинт үндэстэн дамнасан корпорац тэгээд Английн авлигатай тэмцэх хуулиар Австралийн хуулиар АНУ-ын ч гэсэн хуулиар үндэстэн дамнасан корпорацууд гадаадад үйл ажиллагаа явуулахдаа нөгөө улс төрчдөд нь авлига өгөхгүй байх үүрэгтэй. Энэ үүргээс гадна Английн хуулиар бас өөр ямар үүрэг байдаг вэ гэхээр авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр Рио Тинтогоос гүйцэтгэх удирдлагыг нь томилж байгаа шүү дээ. Оюу Толгой компани дээр. Тэгэхээр Мөнхсүх захирлыг Рио Тинто компаниас нэр дэвшүүлж томилсон. Тэгэхээр Рио Тинто компанийн томилсон гүйцэтгэх удирдлага нь Өө бид энийг мэдээгүй шүү дээ. Эрдэнэс Оюу Толгой компани яаж зарцуулсныг мэдээгүй шүү дээ улс төрчдөд өгсөн эсэхийг бид нар мэдэхгүй шүү дээ гэж хэлж болохгүй.
Хэрвээ ингэж хэлж байвал энэ хүмүүс Английн авлигатай тэмцэх хуулиа зөрчиж байгаа. Тэгэхээр бид нарын хувьд анхаарах ёстой зүйл маань Оюу Толгой компани манай дотоодын улс төрд ороод нөлөөлдөг хэрнээ Өө бид нар мэдээгүй шүү дээ яачихсан юм бол оо гээд суугаад байж болохгүй. Сүүлийн үед төөрөгдүүлсэн мэдээллийнх нь давтамж нэмэгдээд байгаа.
-Өмнөх асуулт дээр та хэлж байсан. 2021 оны хэлэлцээрийг хийж байх үед бид Рио Тинто компанийн нэр хүндэд нөлөөлөхүйц нэг баримтыг олсон энэ баримтаа ашиглаж хэлэлцээр хийх гэж байсан гэсэн тэр баримтыг хэлж болох уу?
2020 оны 9 сард намайг ажлаа авахад Рио Тинто компани манай Засгийн газар дээр хүсэлт тавьчихсан. Хүсэлт нь юу вэ гэхээр бид Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаа хугацаанд нь дуусгаж чадсангүй ээ. Хугацаа 30 сараар хойшилж байна. Нэмэлт 2 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна аа? Энэ авчихсан байгаа зээлүүдийнхээ эргэн төлөлтийг хойшлуулах хэрэгтэй байна.
Тэгээд засгийн газраа та энэ асуудлыг шийдэж өгөөч гээд. За бид нарын хувьд ч гэсэн Их хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдчихсан. Рио Тинто компаниас тавьж байгаа асуудал нь юу байсан бэ гэхээр бид техникийн нөхцөл байдлаас болоод геологийн нөхцөл байдлаас шалтгаалаад бидний хяналтаас гадуур асуудлаас үүдэн зардал хэтэрчихлээ бид яаж ч чадсангүй ээ л гэж тайлбар хийж байсан. Бид тухайн үед судлаад үзсэн олон улсын хэвлэлээр зөрөөтэй мэдээлэлтэй Рио Тинто компанийн эсрэг яг Оюу Толгой төсөлтэй холбогдуулаад 2 ч хүн шүгэл үлээчихсэн тэгээд шүгэл үлээхдээ юу гэж үлээсэн бэ? гэхээр Рио Тинто компани энэ Оюу Толгойтой холбоотой асуудлаар үнэн бодитой мэдээлэл өгөхгүй байна. Хөрөнгө оруулагчдаа хуураад зах зээл дээр Рио Тинто-гийн хувьцаа нь Лондон, Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг компани.
Тэгээд тухайн үед Оюу Толгойн 66%-ийг эзэмшиж байсан Туркойс Хилл компанийн хувьцааг ч гэсэн Нью-йоркийн Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилждаг байсан. Судлаад үзсэн Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигч нь ч гэсэн сэтгэл ханамжгүй худал мэдээлэл өгсөн. Риотинто компани үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна. За тэгээд бид судлаад шүгэл үлээгчтэй нь холбогдоод Засгийн Газраас холбогдож байна гэсэнд нээлттэй бидэнд мэдээлэл өгсөн. Бидэнд өгсөн зөвлөгөө нь юу вэ гэхээр Рио Тинто компани та нарт үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна. Зардал хэтэрч хугацаа хойшилсон асуудлаа геотехникийн нөхцөл гэж тайлбарлаад байгаа нь худлаа шүү.
Рио Тинто компанийн хэлээд байгаа тайлбар дээр нь зайлшгүй хөндлөнгийн шинжээчдийг оруулаад дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Тэгээд бид 2020 оны 11 дүгээр сард Оюу Толгойн ТУЗ-ийн хурал дээр анх удаа Засгийн газраас тогтоолын төсөл оруулж байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Оюу толгойн далд уурхайн зардал 2 тэрбум америк доллароор хэтэрчихсэн. 2 тэрбум гэдэг бол маш их мөнгө. тухайн үед 5 тэрбум ам.доллароор ажлаа дуусна гээд амлачихсан байсан.
Анх өөрсдийнхөө тооцоолж байсан дээр 30% нэмэгдүүлчихсэн байсан. Манай улсад ирэх үр өгөөж нөлөөлөөд байдаг. Бид ямар асуудал тавьсан бэ гэхээр за энийг судалъя аа яг яагаад энэ зардал хэтэрчихсэн юм гэдэг дээр нь хөндлөнгийн олон улсын шинжээчид ажиллуулъя тэгээд зардлыг нь Оюу Толгой хариуцна. Яагаад гэхээр энэ Оюу Толгойн асуудал.
Рио Тинто компани эсэргүүцээд эсэргүүцсэн санал өгсөн. Тэгээд манай Засгийн Газрын 3 гишүүн Туркойс хил компанийн томилсон 3 гишүүн хамтдаа нийлж байгаад анх удаагаа тогтоолын төсөл батлуулсан. Тогтоол баталсан чинь Рио Тинто эсэргүүцээд уг нь дэлхийн хэмжээний том уул уурхайн компани бол ажлыг нь шалгая гэхэд нэг их татгалзаад байх ёсгүй шүү дээ. Үнэхээр том мундаг компани ялангуяа 1,5 тэрбум ам.долларын менежментийн төлбөр авчихсан компани чинь шалгая гэхээр зөвшөөрч болно шүү дээ.


Засгийн газар шаардлага тавихаар бүүр уурлаад эсэргүүцээд байсан. Тэгээд ямар ч байсан түр хороогоо байгуулаад манай гишүүд ажиллаад шинжээч томилоод 2021 оны 8 сард бид хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт авсан. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт дээр австралийн, Канадын Америкийн нэр хүндтэй яг тэр чиглэлээрээ мэргэшсэн гадаад зөвлөхүүд ажиллаад зөвлөхүүдийн гаргасан тайланг гео техникийн асуудал далд уурхайн асуудлаар мэргэшсэн 2 том зөвлөх давхар хянаад бидэнд дүгнэлт ирсэн.
Ерөнхий дүгнэлтэд Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болоод зардал хэтэрсэн Рио Тинто компани ажлаа сайн төлөвлөж чадаагүй худалдан авалтаа сайн төлөвлөж чадаагүй зэрэг алдаанууд болон удирдлагын алдаанаас болоод зардал хэтэрсэн хугацаа хойшилчихсон байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
-Та хэд хөндлөнгийн шинжээчийнхээ баримттай дүгнэлтийг бариад, тулгаад гэрээгээ шинэчилье ч гэдэг юм уу хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье өө гэж тулгаж болоогүй юм уу?
Тулгасан. Бид хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг аваад байж болох бүх л аргаар Рио Тинто компанид шаардлага тавьж байсан. Энэ чинь та нарын тавьж байсан тайлбартаа зөрөөд байна гээд дүгнэлтээ хэлсэн. Тэгээд тодорхой хариу өгөлгүй алга болчихсон.14 хоногийн дараа Өө танай Засгийн Газрын асуудлыг бид ойлгож байна. Зардал хэтэрснээс үүдэн Монгол улсад ирэх үр өгөөж багасаад байгааг бид ойлгож байна.
Танай Засгийн Газрын 34%-ийн 2,3 тэрбум долларын 70% тэглэе гэж хэлсэн. Бусад асуудлуудаа ярилцъя сайхан хамтарч ажиллая гэсэн бичиг ирсэн. Тухайн үед бичиг ирсэний дараагаас надад бас их шахалт ирсэн. Намайг тэр бичгийг хэвлэлд ярь бараг яриа хэлэлцээ үр дүнтэй болж байна гээд мэдэгдэл хийхийг шахаж байсан. Би тухайн үед шууд татгалзсан. Энэ асуудал шийдэгдээгүй байна яриа хэлэлцээр үргэлжилж байна. Бидэнд илүү их боломж байгаа сайн бодож үзэлгүйгээр эхэлж өгсөн санал дээр нь Г.Дамдинням сайд шиг баярлаад байж болохгүй.
Тэгэхээр Рио Тинто компани тийм санал тавьж эхэлсэн санаа зовсон зүйл нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт байсан.
-Та бүхэн тэр үед Дубайн гэрээг цуцаллаа. Монголын 34 хувьд ноогдох 2,3 тэрбум долларын өрийг тэглэлээ гээд нэлээн попорч байсан. Тэгтэл 2,3 тэрбум ам.долларын өр гэдэг нь угаасаа анхнаасаа байгаагүй зүйл байсан уу. Ч.Сайханбилиг сайдтай хийсэн Дубайн гэрээгээр энэ зардлыг давуулан бичсэн хийсвэр дүн юм биш үү?
Үгүй шүү. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гуай энийг хууртагдчихсан ч юм уу худлаа юм байсан гэж яриа өгөхийг нь сонсоод жоохон гайхсан л даа. Тийм чухал хариуцлагатай ажил хийж байсан хүн яагаад ийм асуудлаар иргэдийгээ төөрөгдүүлсэн мэдээлэл өгөөд байгаа юм бол оо гээд надад хамгийн харамсалтай санагддаг.
Бид Оюу Толгой төсөл дээр яг улс төрийн хувьд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. 2,3 тэрбум ам.долларын өр бол бодитой байсан. Тэр өр тэглэгдээгүй байсан бол өнөөдөр бид ноогдол ашиг авах шаардлагыг тавьж чадахгүй байсан. Бид 34%-аа зээлээр санхүүжүүлээд байсан шүү дээ. Тэгээд 34%-аа зээлээр санхүүжүүлэхийн нэг нөхцөл нь юу байсан бэ гэхээр ирээдүйд бид хуримтлагдсан байгаа зээл болон хүүг Оюу Толгой компаниас орж ирэх ноогдол ашгаар төлнө гэдэг нөхцөлтэй.
Тэгэхээр бид ноогдол ашиг авъя гэдэг шаардлага хэчнээн тавиад нөгөө 34%-ийг нь өрөндөө өгөх гээд байсан. Тэгэхээр 2,3 тэрбум ам.доллар 2021 онд хуримтлагдаад байсан дүн. Тэр өрийг бид тухайн үед тэглээгүй байсан бол яг адилхан өсөөд л явж байгаа. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүтэй адилхан л өсөөд л явах байсан. Яг үржүүлэхийн өр шиг өсөөд л дахиад л нөгөө 11%-ийн зээлийн хүүг бид яриад л дахиад бараг 6 тэрбумын өртэй болчихсон байна гэдэг асуудал яригдах байсан.
-Шинжээч оруулаад л дүгнэлт гаргахад шууд огло харайгаад л Өө 2,3 тэрбум долларыг чинь тэглэе гэдэг нь анхнаасаа хийдүүлсэн хөрөнгө оруулалт байсан юм биш үү?
Үгүй үгүй. Энэ төсөл Монгол улсад ямар ч ашиггүй болчихсон байна. Татварын орлого ч олигтой байхгүй байна. Хамгийн чухал асуудал нь бид 34 хувьдаа хэзээ ч ногдол ашиг авахааргүй болчихсон байна аа гээд. Тэр шаардлагыг Рио Тинто компани бол мэдээж бид ойлгож байна гээд анх 70% тэглэе гэдэг санал ирсэн. Нэмээд 350 сая ам.долларыг бид та нарт бэлнээр өгье гэж хэлсэн. Тэгээд тэрийгээ юу гэж тайлбарласан бэ гэхээр ковид19 цар тахлын хүнд хэцүү үе байна бид бас асуудлаа ойлгож байна гээд сайхан найрсагаар хүлээж авсан. Бид мэдээж илүү их шаардлага тавьсан ялангуяа тухайн үед Засгийн Газрын удирдамж нь УИХ-ын 92 дугаар тогтоол байсан. 92 дугаар тогтоол маш өргөн хүрээтэй. Өнөөдөр ч гэсэн Засгийн газрын ажлын хэсэг тэр ажлуудыг хийх хүлээлттэй байгаа. Тэгээд бид 8 сараас эхлүүлээд 12 сар хүртэл яриа хэлэлцээ хийгээд ямар ч байсан 34%-д хуримтлагдаад байгаа 2,3 тэрбум ам.доллар-ыг 100% тэглэе гэдгийг Рио Тинто компани зөвшөөрөөд зөвшөөрөхдөө юу гэсэн бэ гэхээр бид нарын хувьд бол маш хэцүү шийдвэр байлаа.
Бид ирээдүйд авах ёстой байсан ашгаасаа татгалзлаа. Ингээд тохиролцож байгаа нь сайн хэрэг. Менежментийн төлбөр хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг олон асуудал татварын маргаан зэрэг асуудлууд дээр яриа хэлэлцээ хийнэ гэхээр их цаг авна аа. Тэгэхээр хэдүүлээ 2 дахь шатынхаа яриа хэлэлцээр дээр энэ асуудлуудаа ярья гэсэн. Бидний хувьд тухайн цагт их шахагдаж ажиллаж байсан. Тэгээд гүний уурхай нь ажлыг нь эхлүүлэхгүй бол хугацаа алдаад дахиж их алдагдалд орох гээд байна гээд хэлэлцээ хийж чадсан. Тохиролцож чадсан зүйл бол 34% ноогдох өрийг бүрэн тэглүүлсэн. Үргэлжлүүлээд Дубайн гэрээг хүчингүй болгоно үр дагаварт нь бид менежментийн төлбөрөө бууруулна зээлийн хүүгээ бууруулна гээд яриа хэлэлцээнүүд үргэлжлэх хүлээлттэй байсан. Дараагийн шатын яриа хэлэлцээн дээр бид зөвлөхүүдтэй ажиллах хэрэгтэй юм байна аа. Тэгэхгүй бол бид яг хамгийн сайнаараа бид хэлэлцээ хийж чадах уу гэдэг нь бас хамгийн чухал асуудал.
Засгийн Газрын ажлын хэсгийн нэг бид иргэдээ төлөөлж яриа хэлэлцээ хийж байгаа. Монголчуудын хувьд байж болох хамгийн сайн яриа хэлэлцээний хувилбар юу вэ гэдгийг бид байнга судалж байх хэрэгтэй. Тэгэхээр Рио Тинто компани сайн зөвлөхүүдтэй ороод ирэхэд бид л нэг хэдэн төрийн албан хаагчтайгаа суугаад байх хэцүү байхгүй юу. Бид төрийн албан хаагчдадаа ч их дарамт үзүүлж байгаа. Тэгээд чухал асуудал нь Дубайн гэрээнээс болоод ялангуяа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ асуудлыг үгүйсгээд олон юм яриад байгаад миний хамгийн дургүй хүрч байгаа.
Дубайн гэрээнээс болоод тухайн үед Татварын ерөнхий газарт ажиллаж байсан төрийн албан хаагчид шоронд орж байсан. Тухайн үед Татварын асуудлаар Рио Тинто компанитай Дубайн гэрээгээр тохирчихсон Монгол Улсын эрх ашгийг хохироосон гээд. Тэгэхээр нэг хэцүү асуудал нь өнөөдөр ч гэсэн хэдэн жилийн ял авсан Засгийн Газрын ажлын хэсгийн том асуудал Оюу Толгой дээр ажил хариуцаад шийдвэр гаргах зүрхтэй төрийн албан хаагч ер нь байхгүй больчихсон.



-Айж байна шүү дээ. Монгол Улсын эрх ашигаасаа илүү гэр бүл үр хүүхэддээ харагдаад байж байхыг илүүд үзэж байгаа байх.
Ирээдүйд шалгагдаад буруутгагдаад Монгол Улсын эрх ашгийг хохироосон гэж хэлүүлээд АТГ-ын үүдийг сахиад суух уу. Цагдаагийн Эрүүгийн газрын үүдийг сахиад суух уу тэрний оронд Оюу Толгойн асуудалд оролцохгүй хол байж байгаад эс үйлдэл хийх үү гэдэг сонголт нь дээр тулж байгаа юм.
Намайг 2020 онд Засгийн Газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхад манай төрийн албан хаагчид оролцох дургүй байсан. Би тэгээд эхэндээ гайхдаг л байсан. Би тухайн үед дэврүү аль болох асуудал шийдчихье гэж боддог миний хувьд чинь бас сонирхолтой төсөл байсан. Тэгээд олон асуудлууд хуримтлагдчихсан шийдэж болохоор санагдсан.
Яг Рио Тинто компанид шаардлагаа бид сайн тавих юм бол Монгол Улсын эрх ашигт нийцсэн олон асуудлыг бид шийдэж болох юм байна аа гэдэг итгэл үнэмшилтэйгээр би тухайн үед ажиллаж байсан. Гэхдээ тэр асуудлыг их тойрч байсан их олон хүмүүс байдаг. Тэр тойрч байсан хүмүүсийг би тухайн үедээ сайн ойлгоогүй байсан одоо бол ойлгож байна. Энэ эргээд хувь хүн дээр их дарамт ирдэг юм байна. Хариуцлага ирдэг юм байна. Янз бүрээр хэлүүлдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Манай гэр бүлийн гишүүдийн зүгээс найз нөхдийн талаас Солонгоо больчих оо Оюу Толгойгоо хаячихъя л гэдэг.
-Хөндлөнгийн шинжээч оруулаад шинжээчийн дүгнэлтийг хараад Рио Тинто компани сандраад өрөө тэглэе ээ гэсэн юм байна. Рио Тинтогийн бас нэг хувьцаа эзэмшигч байсан “Туркоиз Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид гээд “Пентаватар” гээд компани болон хөрөнгө оруулагчид Нью-йоркийн шүүхэд Рио Тинтог хөрөнгө оруулалтын мэдээллээ худлаа мэдүүлсэн гээд шүүхэд өгсөн. Шүүхийн тохиролцоогоор Рио Тинто компани 118 сая доллар төлж тохиролцсон юм байна. Бараг 500 тэрбум төгрөг байсан тиймүү. Тэгвэл манай улс хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт нь гараад зөрөөтэй гарсан юм бол шүүхэд өгч болдоггүй юм уу?
Бид шүүхэд өгсөн. Татварын арбитрын маргаан байгаа шүү дээ. Татварын арбитрын маргаан дээр Засгийн Газраас байр сууриа хамгаалах гээд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах гээд 2 сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Хоёр сөрөг нэхэмжлэлийн нэг нь Америкт үүссэн маргаантай яг адилхан. Рио Тинто компани далд уурхайн энэ ажлаа дуусгаж чадаагүй.
Хугацаа хэтрүүлээд хөрөнгө оруулалтын зардлаа 2 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн нь Рио Тинтогийн менежментийн алдаанаас болсон. Үүнтэй холбогдуулаад нэгдүгээрт Монгол Улсын Засгийн Газарт үнэн бодитой мэдээлэл өгөөгүй хоёдугаарт Монгол улсад хохирол учруулсан. Олох ёстой орлого нь хойшилсон. Манай улсад ирэх ёстой байсан татварын орлого ноогдол ашиг гээд үр дагавар хэрэгтэй байна аа гээд. Тэгээд бид сөрөг нэхэмжлэл гаргачихсан байгаа. Энэ сөрөг нэхэмжлэл 4 5 жил болж байгаа.
-Өнгөрсөн 5 сарынх бол авлигын хэргээр байсан тийм үү?
Тийм. Хоёр сөрөг нэхэмжлэл гаргасаны нэг нь далд уурхайн асуудал байгаа. Ер нь бол нөхөн төлбөр авъя гэдэг асуудал. Хоёр дахь нь авлига албан тушаалын асуудал. Оюу Толгойн төсөлтэй холбоотой Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээг байгуулахтай холбогдуулаад тухайн үед ажиллаж байсан хүмүүс ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяр Сангийн сайд асан С.Баярцогт. Дубайн гэрээтэй холбогдуулаад бас Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай ч гэсэн холбоотой эргэлзээтэй асуудлууд байдаг.
Үүнтэй холбогдуулаад бас авлига ашиг сонирхлын асуудлуудыг хөндсөн сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Би бол хоёр сөрөг нэхэмжлэлийг гаргах нь мэдээж бид нарын хувьд гарах ёстой байсан гэж боддог. Ялангуяа манай хуулийн зөвлөхүүд зөвлөөд энэ асуудлуудыг мухарлах ёстой гэж байсан. Гэхдээ манай дотоодын улс төрийн нөхцөл байдлыг харахаар тэр сөрөг нэхэмжлэл гаргасан нь маш олон хүний бас дургүйг хүргэсэн юм шиг байгаа юм. Ер нь бол манай дотоодын улс төрд бас тийм доргион өгсөн гэж хэлж болно. Оюу Толгой төсөлтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд дээр бид цэг тавих ёстой.
-Сөрөг нэхэмжлэл дээр дурдаж байгаа авлигын асуудал нь С.Баяр сайд С.Баярцогт сайдтай холбоотой юм уу? Бас өөр дараа дараагийн шинэ хүмүүс гараад ирчихсэн байгаа юу?
Энэ арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа нууц байгаад байгаа. Тэгэхээр нууц болохоор би дэлгэрэнгүй мэдээлэл өгчихөөр намайг бараг нууц задрууллаа гээд хэрэг үүсгэчхэж магадгүй. Тэгэхээр гол асуудал нь түрүүн хэлсэн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулаад Монгол улсын эрх ашгийг хохироосон авлигын асуудалтай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан Рио тинто компани нотлох баримтаа өгөхгүй.
Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд ерөөсөө хамтарч ажиллахгүй байгаа. Тэгэхээр сая өөрийн чинь хэлсэн 2025 оны 5 дугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохоос өмнө манай хуулийн ферм. Английн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед юу гэж гаргасан бэ гэхээр Монгол Улсын Засгийн Газар энэ үргэлжилж байгаа арбитрын маргаанд хоёр сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэг нь авлигын асуудал хоёр дахь нь энэ далд уурхайн асуудал дээр Рио Тинто худал мэдээлэл өгсөн ажлын хариуцлага алдсан.
Монгол Улс хохирсон гээд холбогдуулаад Рио Тинто компани мэдээлэл өгөхгүй байна, нотлох баримт өгөхгүй байна, маргаан шийдвэрлэх ажиллагаанд хамтарч ажиллахгүй байна аа гээд тухайн улсын нутаг дэвсгэр дээр болж байвал олон улсын нөгөө практик жишгээр ч гэсэн английн хуулиар ч гэсэн тухайн улсын шүүхэд хандаад нотлох баримт гаргуулах боломжтой.
Гэхдээ нөгөө талаараа, бид Английн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гэсэн тэр нэхэмжлэлийг бас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр 2025 оны 5 сард гаргасан нэхэмжлэлийг Английн шүүх хэлэлцээд 9 сард бол хүлээж аваагүй юм байна лээ. Тэгээд Рио Тинто компани ч гэсэн Английн маш нэр хүндтэй хуулийн фермийг хөлслөөд сайн хуульчдыг хөлслөөд бид нотлох баримт өгөхгүй ээ бид тийм үүрэг хүлээгээгүй ээ гээд ерөнхийдөө энэ бол манай Рио Тинто компанийн арилжааны нууц задруулах боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
-Бид нарыг элэг барьж байгаа юм уу?
Тийм ер нь бид нарыг элэг барьж байсан.Тэгээд бид нарын бодох ёстой юм. Би өөрөө ч гэсэн Нью-йоркт хуулийн зөвлөгөө өгөх эрх авч байсан. Английн хуулиар зөвлөгөө өгөх эрх 2018 онд авч байсан, хуульч хүний хувьд хэлэхэд энэ бол үнэхээр Монгол улсыг тохуурхаж байгаа, дээрэлхэж байгаа, ер нь басамжилж байгаа зүйл.
Рио Тинто компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Оюу Толгой төслийн удирдлагыг нь хэрэгжүүлж байна. Оюу Толгой төсөл манай улсын Өмнөговь аймагт үйл ажиллагаа нь явж байна. Оюу Толгой төсөлтэй холбоотойгоор зардал нь яагаад хэтэрсэн хугацаа нь яагаад хойшилсон энийг хэзээ мэдэж байсан дахиад бас ингэж зардал хэтрэх эрсдэл байгаа юм уу гэдэг асуултыг асуугаад нотлох баримтаа өгөө. Гэхээр өөрсдөө өгдөггүй, бид өгөх шаардлагагүй гээд гэх хариултыг хэлдэг.
Тэгээд тухайн үед ч гэсэн бид авъя гэж хэлж байсан. Тэгсэн юу гэж хэлсэн бэ гэхээр Өө энэ бол манай Рио Тинто компанийн ТУЗ-д танилцуулдаг арилжааны нууц мэдээллээ бизнесийн нууц гэх агуулгатай зүйлийг хэлсэн.
-Нэгэнт шүүхийн асуудал нэхэмжлэл гарсан талаар ярьсных УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалсан нээлттэй сонсголын үеэр Рио Тинтогийн талаар Оюу Толгой төслийн талаар сөрөг мэдээлэл нийгэмд явуулахгүй байх зорилготой ийм төсөл явуулсан нь үнэн юм бол энэ нь дээр бас хариуцлага тооцож болдоггүй юм уу?
Энийг би яг тэр сонсголын үеэр л анх сонссон. Тэгээд ер нь бас энэ хаанаас гарсан юм бэ гээд судлаад үзсэн “Пентаватр” гээд нөгөө жижиг хувьцаа эзэмшигч нь Нью-йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдчихсан байсан юм байна лээ. Ер нь бол энэ Рио Тинто компанийн үйл ажиллагаа бол зохисгүй хууль зөрчсөн зүйлс байна. Тэгээд маш их нөлөөллийн үйл ажиллагаануудыг явуулсан байна.
Ялангуяа Монгол Улсад өөрсдийнхөө нэр хүндийг нэмэгдүүлэх Оюу Толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг яриулахгүй байх зорилгоор ийм нөлөөллийн үйл ажиллагааг маш өргөн хүрээтэй хийсэн байна гэдэг асуудал байсан. Надад холбоотой нотлох баримт мэдээлэл бол байхгүй.
Гэхдээ миний ойлгосноор энэ асуудал бол одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Рио Тинто компани өнөөдөр ч гэсэн Монгол Улсад нөлөөллийн үйл ажиллагаагаа явуулж байгаа лобби хийж байгаа.
-Бидний авах ёстой мөнгөөр бидний тархийг угааж байгаа гэсэн үг үү?
Тийм. Жоохон тооцоо хийгээд үзэхээр Рио Тинто компани Оюу Толгой төслөөс хуримтлагдсан хүү нэрээр зээлийн хүү нэрээр 7 тэрбум ам.доллар авах гээд хүлээж байгаа. 7 тэрбум ам.доллар бол маш их мөнгө. 7 тэрбум ам.доллар гэдэг чинь ер нь манай улсын төсвийн бараг талаас илүү хувь.
Энэ мөнгийг энэ хүмүүс авна аа гээд тооцоо хийчихсэн сууж байна. За энэ мөнгийг авна гээд тооцоолчихсон байсан чинь Засгийн газрынх нь ажлын хэсэг сайн ажиллаад өө та нар энийг авч болохгүй юм байна. Хүүгээ цуцлах ёстой. Яагаад гэхээр алдаатай ажиллачихсан байна гэж шаардлага тавиад байсан чинь тэр хүмүүс яах вэ? Аль болох өөрсдийгөө л хамгаалах 6 тэрбум хуримтлагдсан хүүгээ бид яаж авах вэ л гэдгээ бодно шүү дээ. Тэгэхээр 5 сая ам.долларыг Монголд зарцуулаад 5 сая ам.доллароор лобби хийгээд, 5 сая ам.доллар бол тэд нарын хувьд бага мөнгө.
Миний ойлгосноор хүүхдийн паркийг 8 сая ам.доллароор тохижуулсан. Тийм хэмжээний дахиж зардал гаргаад нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад Оюу толгойг муулж болохгүй Оюу Толгой бол Монголд татвар төлж байгаа ханган нийлүүлэгчтэй ажлын байр олгож байна. Та нар магт гэсэн тархи угаалт. 5 сая ам.доллароор Монголд нөлөөллийн үйл ажиллагаа хэвлэл мэдээллийн коммуникацын үйл ажиллагаа явуулбал маш их мөнгө.
Та энэ чиглэлээр ажилладаг сэтгүүлч хүн. Би бол сэтгүүлчдээ тэр мөнгийг авч байна гэж бол хэлэхгүй. Гэхдээ энэ их хэмжээний мөнгө эргээд манай улс төрийн шийдвэр гаргах процесст нөлөөлөөд байдаг. Урвагч улс төрчдийг нь худалдаж аваад өөрсдийнх нь ашиг сонирхолд ажиллах бизнесийн нэгдмэл ашиг сонирхолдоо улс төрчдөөрөө дамжуулаад манай төрийн шийдвэр гаргах процесст нөлөөлөөд байдаг, учраас Рио Тинто компанитай яриа хэлэлцээ хийх хэцүү гэдгийг би хэлмээр байна.
-Танд тийм санал тавьж байсан уу?
Үгүй. Намайг худалдаж авч чадахгүй гэдгээ мэдэж байсан байх. Зарчим яриад шаардлага тавиад байгаа хүнд тийм санал тавьчихвал хэвлэлээр ярьчихна л гэж бодсон байлгүй дээ.
-Зээлийн хүүг бууруулах шаардлагатай. Бууруулахдаа 3% болгон бууруулах боломж байгаа гэж ярьж байгаа дээр таны харсан сонирхолтой өнцөг Оюу Толгой компани Оюу Толгой төсөл олборлолтын оргил үе дээрээ явж байгаа 2025, 2026 онд өндөр ашигтай ажиллана. Гэвч бид ашигтай ажиллаж байх үед ногдол ашиг авахгүй гэх өнцөгийг ярьж байна. Энэ ашигтай ажиллаж байх үед ногдол ашиг авахгүй гэдэг заалт хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулалтын гэрээнд яаж тусгагдсан бэ?
2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр юу гэж байдаг вэ гэхээр Оюу Толгой компани бүх өр зээл, хүү баланс дээр бичигдсэн байгаа өрөө төлж дууссаны дараа ноогдол ашиг хуваарилна гэдэг заалт байдаг. Тэгээд сая их хурал дээр сонсгол хийгээд энэ хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтыг бас өөрчлөх чиглэлийг бол бас Засгийн газарт өгсөн. Тэгэхээр энэ заалтыг бол өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Ер нь олон улсын бизнесийн жишгээр ч гэсэн ялангуяа манай улс ч гэсэн бид бизнес эрхлэхдээ бүх олсон орлого ашгаа зээлд төлөөд өөрсдөө ямар ч ашиггүй суугаад байх ер нь бол хэвийн бизнесийн үйл ажиллагаа биш шүү дээ.
Жишээ нь: би их зээл аваад л бизнес хийгээд л байсан бизнесээсээ ашиг авахгүй бүх мөнгөө нэг зээлэнд төлөөл хүүнд төлөөд суугаад байх юм бол би ер нь тэр бизнесийг хийх үү яах вэ гэж бодож эхэлнэ шүү дээ. Тэрэнтэй адилхан банк, компаниуд хүнд зээл өгөхдөө бүх орлогыг нь зээлдээ авна аа гэж хэлдэггүй. Тэгэхээр өр орлогын харьцаа гэдэг зүйлийг яагаад банкнууд тавиад цалингийн зээл авахад ч гэсэн бид 30% 40%-аа орлогоороо цалингаараа зээл авч байна гэхээр ерөөсөө тодорхой хэмжээнд нөгөө амьсгалах орон зай боломжийг нь үлдээх хэрэгтэй.
Тийм болохоор ашгийг нь ч гэсэн үлдээх ёстой байхгүй юу. Энэ хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байгаа бүх зээл өрөө төлж дууссаны дараа ноогдол ашиг тараана гэдэг маань ерөөсөө Рио Тинтод л хамгийн ашигтай байгаа заалт. Б.Мөнхсүх захирал бол 2035 он гэж хэлсэн. Манай Засгийн газрын ажлын хэсгээс миний санаж байгаагаар хамгийн сүүлд Эрдэнэс Монголын захирал байсан С.Наранцогт захирал 2038 он гэсэн тоог хэлж байсан.
-Ногдол ашиг авах хугацаа нь уу?
Тийм. Дараагийн 10 жилийн хугацаанд Оюу Толгой төслийн хамгийн өндөр зэс алтны агууламжтай хамгийн баялаг хэсгийг олборлож байгаа. Ер нь бол өрмийг нь авч байгаа. Энэ өрмийг нь авахдаа бид энэ гэрээнүүд ямар байна гэхээр бүх ашиг орлогыг нь Рио тинто авна.
Менежментийн төлбөр авна, баталгааны шимтгэл авна. Зээлийн хүү авна, хүүгээс хүү тооцсоныг авна, гээд тэгээд үндсэн зээлээ авна гээд, маш их ийм зүйлүүд бичигдсэн. Ч.Сайханбилиг Ерөнхий сайдаас би бас асуумаар байдаг. Үнэхээр Монгол улсын Засгийн газрын 34% ноогдож байгаа тэр зээлийг үнэхээр худлаа бичилт тэр байхгүй зүйл гэж байгаа юм бол энэ Оюу Толгой компанийн Рио Тинтод өгөх ёстой мөнгийг та ч гэсэн бас хоосон бичилт гэж бодож байна уу? гэж би бол асуумаар байна.
Тэгээд энэ их мөнгө төлж дууссаны дараа тэр хооронд нь төлөх хүртэл хүү хуримтлагдаад л байна шүү дээ. Бид хүлээгээд суугаад байхаар Оюу Толгойн хамгийн өрөм болсон хэсгийг нь олборлож дуусаад бид нөгөө олигтой ашиг авч чадахгүй болоод байна.
-Хэрвээ 2025 онд бид энэ заалтыг харгалзахгүйгээр ашигтай ажиллаж эхлэхээр ноогдол ашиг Монголын тал 34% авахаар байсан бол хэдэн төгрөгийн ашиг авч болох байсан бэ?
Энэ жил Оюу Толгой компанийн хүлээгдэж байгаа цэвэр ашиг нь 5 тэрбум ам.доллар гэж олон улсын шинжээчид хэлж байгаа. 5 тэрбум ам.доллар их хэмжээний мөнгө. Зэсийн үнэ хамгийн өндөр үедээ явж байгаа шүү дээ.
Өнөөдрийн ханшаар 13500 доллар байна. Яагаад ашиг нь нэмэгдээд байна гэхээр нэгдүгээрт гүний уурхай ашиглалтад ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлчихсэн. Тэгэхээр экспортолж байгаа зэсийн баяжмал нь нэмэгдчихсэн, нөгөөтээгүүр, зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Энэ өндөр байгаагаас болоод ашиг нь гэнэт нэмэгдэж байгаа. 50%-аар нэмэгдэж байгаа. 50%-ийн энэ гэнэтийн ашгийг бас монголчууд бид авч чадахгүй дахиад л хүлээгээд суух болчихоод байна.
Энэ жил бид нарын хамгийн боломжтой бас шаардлага тавьж болох ялангуяа Засгийн газрын ажлын хэсгийн шаардлага тавиасай гэж бодож байгаа зүйл нь ноогдол ашигаа авъя аа. Тэр менежментийн төлбөр гээд жижиг асуудалд анхаарлаа хандуулаад яах вэ? Ноогдол ашиг авах шаардлагаа тавья аа тэгэх юм бол Рио Тинто компани зөөлрөх байх. Миний хувьд Монголчууддаа хандаж хэлмээр байгаа зүйл нь их тийм няхуур сэрэмжтэй байгаарай. Энэ гарч байгаа мэдээллүүд дээр сайн хянуур байгаарай л гэж хэлмээр байдаг.
Тэгээд ер нь мэдээллийн урсгал их байна. Тэгээд энэ болгонд чинь бас их төөрөгдүүлэхүйц мэдээлэл байгаа. Тэгээд сүүлийн үед бас энэ Рио Тинто компанийн мэдээллийн урсгалыг хянах, нөлөөллийн үйл ажиллагаа бас улам эрчимжээд байгаа л санагдаж байна.
-Тантай би Оюу Толгойн асуудлаар 2 дахь удаагаа ярилцлага хийж байна. Өмнө нь Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхад нь энэ ажлын хэсэгт байх үед нь ярилцаж байсан. Тэр үеэ бодвол илүү бас нарийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байна уу даа гэж харж байна л даа. Тухайн үед бол хэлэлцээр үргэлжилж байсан болохоор бас ярих ярихгүй хүрээ гэж байсан байх. Та яг хэлцэлд орж байсан туршлагатай хүн болохоор Рио Тинтогийн бас нарийн тактикуудыг мэдэж байгаа.
Маш яаралтай бидний шийдэх чухал асуудал бол зээлийн хүүг бууруулах ноогдол ашиг авах заалтыг заавал зээлийн дараа зээл төлсний дараа биш ашигтай ажиллаж байх үед ноогдол ашиг авах гэсэн энэ 2 заалтыг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай байна. Дээр нь онтре-гийн талбайн асуудал. Тэгэхээр энийг өөрчлөх боломж байна уу?
Боломж байна. Тэгээд миний түрүүн дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслээд бид үргэлжлүүлж шаардлагаа тавих хэрэгтэй. Тэгээд нэг харамсалтай юм нь юу вэ гэхээр бид Оюу Толгой төсөлтэй холбоотой ихэнх мэдээллийг гадаадын хэвлэлээс авдаг.
Би ч гэсэн Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа гадаадын хэвлэлийг уншаад Оюу Толгой төсөлтэй холбоотой илүү их мэдээлэлтэй болж байсан. Рио Тинто компанийн өгдөг мэдээлэлтэй харьцуулахад хамаагүй дэлгэрэнгүй ойлгомжтой асуудлууд байдаг. Рио Тинто компанийн бид нарт хэлдэггүй мэдээллүүдийг хэвлэлээр гардаг эс үгүй бол бусад тайлан дээр нь байдаг.
Чухал асуудал нь бид мэдээллийн тэнцвэргүй байдлыг зайлшгүй анхаарах ёстой. Засгийн газрын ажлын хэсэг яриа хэлэлцээндээ бэлдэж байхдаа хамгийн чухал нь манай Засгийн газрын тавьж байгаа шаардлагад хөшүүрэг болох. бид нарын хэлэлцээрийн хөзөр юу байна аа гэдэг дээр анхаарах ёстой. Хэлэлцээрийн хөзрөө сайн бэлдэх хэрэгтэй. Рио Тинто компани үгүйсгэж чадахгүй няцааж чадахгүй тэр асуудлыг барьж авч чадах юм бол Рио Тинто компани буулт хийнэ.
Тэгэхээс өмнө бол буулт хийхэд хэцүү. Би өөрөө ч Рио Тинто компанийг буулт хийлгэх гээд өөрөө ч гэсэн ажиллаж байсан хүний хувьд ер нь бол амар бол биш. Нөгөө талаараа хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт дээр Засгийн газарт ямар зөвлөгөө өгч байсан бэ гэхээр санхүүгийн аудит оруул гэдэг зөвлөгөө өгч байсан. Оюу Толгой компанийн үйл ажиллагаан дээр ялангуяа тэр далд уурхайн бүтээн байгуулалт дээрээ 2 тэрбум ам.доллар зардал хэтрүүлчихсэн гээд байгаа асуудал дээр хөндлөнгийн шинжээч, санхүүгийн хөндлөнгийн аудит оруулах зөвлөмжийг өгсөн.
Бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөр асуудал нь бас юу вэ гэхээр Оюу Толгой төсөл дээр цаашдаа маргаангүй байя гэвэл суурь гэрээнүүдийг нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн том асуудал бол татварын асуудал байгаа. Ерөөсөө хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэхэд нэр нь томдчихсон гэж би бодоод байдаг юм. Тогтворжуулагч гэрээ юм уу тогтворжуулалтын л гэрээ байхгүй юу. Тэгэхээр хувь нийлүүлэгчийн гэрээгээ л өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчлөх хэрэгтэй. Тэр татвартай холбоотой зохицуулалтыг нь бид эргэж харах хэрэгтэй.
Яагаад гэхээр хөрөнгө оруулалтын гэрээн дээр байгаа татвартай холбоотой зохицуулалтаас болоод татварын маргаан үүсээд үүсээд байгаа. Оюу Толгой төсөл эхэлснээс хойш 2013 оноос хойш татварын маргаантай байгаа. Тэгэхлээр хамгийн том төсөл дээрээ татварын маргаантай байгаад байх нь эргээд бас зовлонтой асуудлын нэг. Манай татварын алба нь ч гэсэн ачаалал ихтэй зовлонтой шүү дээ. Татварын маргааныг бид тохирч шийдэж болохгүй.
Монгол Улсын эрх ашиг юу юм бэ олон улсын жишиг ямар байгаа юм. Сүүлийн үед үндэстэн дамнасан корпорацууд татвараас зайлсхийхийг хязгаарласан хориглосон олон улсын гэрээ конвенцууд их бий болчихсон манай улс ч гэсэн энэ гэрээ конвенцуудад нэгдчихсэн байгаа. Ялангуяа үнэ шилжилт. энэ татварын суурийг бууруулж байгаа ашгаа шилжүүлж байгаа энэ зээлийн хүүгийн асуудал чинь бас дахиад л тэр татварын суурийг бууруулж байгаа манай улсад ирээдүйд төлөх татварыг бууруулж байгаа асуудал.
Тэгэхлээр эргээд бид нөгөө үр дагавруудаа ярихаар дааж давахгүй хэцүү ажил юм шиг сонсогдож байж магадгүй.
-Тийм нэг өнцөг яваад байдаг л даа. Гэрээ л бол гэрээ шүү дээ. Нэгэнт хийчихсэн гэрээг бид өөрчлөх боломжгүй гадаадын хөрнгө оруулагчдаа үргээнэ эсвэл Рио Тинто Оюу Толгой төслөө бараг зогсоогоод хаачхаж магадгүй юм шиг ийм хийсвэр ойлголтууд яваад байдаг. Та олон улсын бизнесийн эрх зүйч хүний хувьд нэгэнт хийсэн гэрээгээ өөрчлөх боломжтой юу?
Мэдээж гэрээ байгуулсан бол тэр гэрээгээ биелүүлэх суурь зарчим байдаг. Энэ бол олон улсын бизнесийн зарчим. Ер нь бол аль ч улсад байдаг зарчим. Гэрээ байгуулсан бол гэрээнийхээ үүргийг дагаж мөрдөнө өө гээд. Гэхдээ нэгэнт байгуулсан гэрээ суурь нөхцөлүүд нь өөрчлөгдчих юм бол ялангуяа урт хугацаатай гэрээн дээр анх гэрээ байгуулж байх үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөх юм бол нэг талд нь хэтэрхий сөрөг байдлаар өөрчлөгдөх юм бол эргэж харах зохицуулалт байдаг.
Тэгээд энэ бол Английн хуульд ч байдаг олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээн дээр ч хүлээн зөвшөөрөгдсөн асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ бид нарын бодох ёстой зүйл маань 30 жилийн хугацаатай байгуулагдчихсан өнөөдөр 17 дахь жилдээ хэрэгжиж байна. Тэгээд дараагийн 13 жилийн хугацаанд дахиад үргэлжлээд бас хэрүүл маргаан болоод татварын маргаантай хэрэгжих үү?
Харин бид өнөөдөр Оюу Толгой төсөл ямар болсон байна гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд өнөөдөр байгаа Оюу Толгой төсөлд нийцсэн гэрээтэй болох уу гэдгээ бодох ёстой. Оюу Толгойн үйл ажиллагаатай холбоотой сошиал медиа постууд оруулахаар манай иргэдээс ирүүлж байгаа саналын дийлэнх нь 80-аас 90% нь ерөөсөө хөөж гарга гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлыг аваад үзэхээр Рио Тинто компанийг ч гэсэн би бас дүгнэлт хийгээсэй гэж бодож байгаа. Өмнө нь ч гэсэн би бас хэлж байсан.
Та Монгол Улс дахь үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээч ээ. Та нарын яг хөрөнгө оруулагчдадаа тайлагнадаг Австрали, Америк, Англид хэрэгжүүлдэг жишиг стандарт чинь мөн үү? Та бусад улсад Австралид ингэж ажилладаг уу гээд асуудаг байсан л даа. Рио Тинто компани ч гэсэн өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй Рио Тинто компанийн үйл ажиллагаа Монгол Улсын монголчуудын нийтлэг эрх ашигт нийцэж байна уу? хөөж гарга гэдэг санал их ирээд байна гэдэг чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийн л илрэл шүү дээ тэ? Бүхэл бүтэн гэрээ 17 жил үргэлжилчихээд байхад нэг ч ноогдол ашиг байхгүй татварын олигтой орлого байхгүй. Тэгээд нөгөө тоонуудыг нь хараад үзэхээр ямар ч монгол хүн харамсахуйц дүр зураг байдаг. Миний хувьд цаашдаа ч энэ Оюу Толгой төслийн гэрээг сайжруулах, Монгол улсад ирэх үр өгөөж ноогдол ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа.
Цогц асуудал мэт харагдаж байгаа боловч бид яриа хэлэлцээ сайн хийж чадвал засаж сайжруулах бүрэн боломжтой. Монголчууд бид хамтдаа шаардлагаа тавиад нэгдмэл байгаад Засгийн газартаа бас шаардлага тавиад Их хурлын гишүүддээ шаардлага тавиад ажиллах юм бол таны сая асуусан үр дүн гарах боломжтой. Энэ чинь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа төсөл.
Монголчууд бид 34% эзэмшиж байна. 34% эзэмшиж байгаагийнхаа үр өгөөжийг гаргах хэрэгтэй. Бид дүлий дүмбэ оргиод зүгээр харж сууж байгаад дахиад 5 ,10 жил болох юм бол бид нарын хүүхдүүд бид нараас хариуцлага нэхэх нөхцөл байдал үүснэ.
-Сүүлийн 2 жилийн хугацаанд л зээлийн хүү гэж ямар их мөнгө хүүлдэг юм бэ гэдгийг ойлгож байгаа. Гэтэл яг энийг ойлгох төдийд л өмнөх Засгийн газрын эрх баригчид нь юу хийж байсан юм бэ гэж нэхэж эхэлж байна.
Уг нь үе үеийн Засгийн газар гэрээг нь сайжруулъя гээд л ажиллаж л байсан. Гэхдээ харамсалтай нь нөгөө манай нөгөө дотоодын улс төрийн нөхцөл байдал ямар байдаг билээ. Тогтвортой биш болохоор дотоод тэмцэл ихтэй. Манай намын хагарал чинь эргээд л Оюу Толгойн яриа хэлэлцээний үр дүнг саармагжуулах зүйл рүү ороод байгаа нь надад их харамсалтай санагдаж байгаа.
-За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань нээлттэй ярилцсанд баярлалаа. Хэзээд бас энэ Оюу Толгой гэсэн энэ чухал монголчуудад хамаатай сэдвээр ярихад нээлттэй байдагт тань бас баярлалаа. За баярлалаа амжилт хүсье.
Буулгасан: Ч.Энхзул









mongiig n ogchuul bi bas ingej shaana sh dee
OT-g balbahaar zahialga awsan site bga ym daa taarsan 1 teregnii duguinuud
Оюука-н баг энэ сайттай гэрээ хийсэн юмаа даа. Эд нарыг бүтэн жил гөхлөө шүү.