Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэж байжээ

Монгол, Хятадын авто замын зарим боомтыг есдүгээр сард түр хаахаар байна.
БНХАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу Намрын дунд сарын баярыг тохиолдуулан есдүгээр сарын 25-нд Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомтыг нэг хоног түр хаана.
Харин Ховд аймгийн Байтаг боомтыг есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд гурван хоног түр хаахаар болжээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд зорчих болон ачаа тээвэрлэх маршрутаа дээрх хугацаатай уялдуулан төлөвлөх шаардлагатай юм.











