
Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны Өгөөмөр болон Нарт хотхоны сургууль цэцэрлэгээс 2 алхмын зайд авто замын төслийн ажил эхэлсэнд тус хорооны оршин суугчид болон иргэд бухимдалтай байна.
Цэцэрлэгийн хашааг нурааж, цемент цохих чимээ тодоос тод сонсогдож, хоёр алхмын цаана хүүхдүүд тоглон суух нь тун хачирхалтай. Овоолсон шороон дээгүүр Eco bike болон дугуйтай хүүхдүүд тоос бужигнуулан давхих нь харагдана.
Энэхүү замын асуудлаар оршин суугчид өөрсдийн үзэл бодол, санал гомдлоо илэрхийлж байна. “Хандаж болох бүх газарт санал хүсэлтээ хүргүүлсэн ч асуудал шийдэгдэх хугацаа нь 30 хоног байдаг гэх шалтгаанаар одоо ч хариу ирээгүй. Хариуг хүлээсээр байтал энэ зам аль хэдийнээ баригдаад дууслаа” гэдгийг хэлж байлаа.
“Урин дулаан цаг ирж байхад хүүхдүүд байрны гадаа гарч тоглох, дугуйтай нааш цааш явна. Энэ үед хүүхэд бэртэж гэмтвэл хэн хариуцлага хүлээх вэ?”
Тэд мөн “Намайг хүүхдээ хөтлөөд яв гэсэн би хүүхдээ 16 нас хүртэл хөтлөөд явах боломж байх уу? Дөнгөж өнөөдөр гэхэд энэ засварын ажлын шороо цемент дээр хүүхэд унаж бэртсэн. Үүнийг хэн ч тоохгүй хариуцлага хүлээхгүй байгаа”
“Хажууханд цэцэрлэг сургууль байдаг цэцэрлэгийн хүүхдүүд гарч тоглох хараа хяналтгүй нааш цааш нь гүйх асуудал гарна. Бид аргаа бараад өөрсдийн дуу хоолойгоо хүргэж энэ замыг хүүхэд, хөгшчүүлд ээлтэй байдлаар дугуйн зам болгож өгөөсэй гэж хүсэж байна”.


БЗД-ийн засаг дарга болон энэ талаар мэдээлэл өгөх боломжтой хүмүүсийг сураглаж яриа авахыг хүссэн ч Засаг дарга шинээр солигдсон энэ тухай тодорхой мэдээлэл мэдэхгүй.
42-р хорооны засаг дарга А.Отгонзаяагаас тодруулав.
“Барилга барьсан компани анхнаасаа зургийн траст орсон газрыг аваад барилга барьсан. Траст орсон газрыг нийтийн эзэмшлийн газар гээд 2019 онд өгсөн. Ийм учираас улс нийтийн эзэмшлийн талбайг зам болгож байгаа”. Нийслэлийн замын хөгжлийн газраас явуулж буй төсөл учир энэ газраас мэдээлэл тодруулаарай гэв.
Бид үүний дагуу энэ замын тухай мэдээллийг хөөн ямар газрын захиалгаар, ямар төсвөөр хийгдэж хэр хугацаанд дуусах, хүүхдийн аюулгүй байдлын талаар судалгаан дээр үндэслэлтэй энэхүү ажлыг эхэлсэн эсэхийг Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулав.


Уулзалтаар боломжтой өөр ямар байршлууд байна зөвлөлдөөд ганц нэг газрыг өөрчлөх асуудлаар иргэдтэй уулзана. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр төсөв батлагдаж хурлаас гаргасан шийдвэрээр БЗД-ийн төлөөлөгчид түгжрэл ихээр үүсэж тухайн газраар зам тавих шаардлагатай гэсэн чиг үүргийн дагуу төсөв дээр суусан ажлуудын захиалагчийн хяналт хийгээд явж байна.
Үнэхээр иргэд болохгүй байна гэвэл аль боломжтой талаас нь шийдвэрээ гаргана”.
Иргэдэд энэхүү замыг анх түгжрэл бууруулах зорилгоор тавигдаж байгаа. Угтаа энэ зам барилгын нийтийн эзэмшил биш, нийтийн эзэмшлийн зам талбай байсан учир энэхүү зам тавьж байгаа гэж мэдээллэсэн.
Ирэх 7 хоногийн мягмар гарагт тухайн хотхоны иргэдтэй БЗД-ээс сонгогдсон НИХТ-ийн хамтаар уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ уулзалтаар трансыг өөрчлөх зэрэг асуудлаар тус хорооны иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.









