
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын УИХ-ын гишүүд “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: “Монгол Улсын засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн өөрчлөлтийг өнөөдрийн эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Уул уурхайн салбарт өөрчлөлт гарч хөрөнгө оруулалт татах реформын шинжтэй зүйлүүдийг дэмжинэ ээ. Гэхдээ хэлэлцээр явж байгаа энэ үед нэлээд том өөрчлөлт оруулах ноцтой зүйлүүд орж ирж байна.
Энэхүү хуулийн 47.5-д заасан “зэсийн АМНАТ” нэмэлт зэсийн АМНАТ-ыг гурав дахин бууруулах өөрчлөлт орж ирсэн байна. Зэсийн үнэ есөн мянган доллароос дээш байсан тохиолдолд 15 хувь байсан татварыг таван хувь болгон бууруулахаар оруулж ирж байна.
Нэгдүгээрт зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өсөж байна. Өчигдөр оройны байдлаар нэг тонн зэс 13 мянга орчим долларын үнэтэй байна. Энэ бол түүхэн дээд хэмжээнд буюу 42,5 хувиар өссөн байна. Түүхэн дээд хэмжээнд өссөн энэ үед зэсээс авах АМНАТ-аа гурав дахин бууруулж буй логикийг ойлгохгүй байна. Зэсийн үнэ өсөж байхад АМНАТ-аа бууруулна гэдэг нь аль талд үйлчилж байгаа лоббины хууль вэ?
Хоёрдугаарт УИХ-ын 120 дугаар тогтоолоор “Онтрэ”-ийн хэлэлцээр явж байна аа. “Онтрэ”-ийн хэлэлцээрээр АМНАТ-аар орлуулах хувилбар яригдаж байгаа шүү дээ. Энэ үед зэсийн АМНАТ-ыг бууруулах хууль орж ирж байгаа нь аль талд үйлчилж байгаа хуулийн хулгай яваад байна” гэлээ.









пизда минь дараа дараагийн хөрөнгө оруулалтаа татах гэсэн чам шиг байгаа юман дээрээ нохой шиг цуглаан байлтай биш дараа дараагийн ажлын байраа бий болгоход анхаармаар байна сда минээ