
Энэ сарын 2-ны шөнө ОХУ-ын зэвсэгт хүчний Украины Киев, Харьков, Днепр зэрэг томоохон хотуудад үзүүлсэн цохилтуудын улмаас багадаа 23 хүн амь үрэгджээ.
Украины Агаарын нисэх хүчнээс мэдээлснээр ОХУ Украины хотуудад 73 пуужин, 656 дроноор цохилт үзүүлсэн ба тэдгээрийн дотор далавчит “Калибр” пуужин 5, Искандер-М баллистик пуужин 33, X-101 далавчит пуужин 27, дуунаас хурдан “Циркон” пуужин 8 байсан аж.
Украины зэвсэгт хүчин тэдгээрээс 40 пуужин, 602 дроныг замаас нь устгаж чаджээ.
Киев хотод оросуудын цохилтын улмаас 60 гаруй хүн шархадсан ба тэдгээрийн дотор 3, 11, 17 насны хүүхдүүд байгаа аж.


Түүнчлэн Харьков мужид ОХУ-ын цохилтын улмаас 18 хүн шархаджээ.
Эх сурвалж: BBC








