Ирэх долоо хоногт цахилгаан хязгаарлах хуваарь

Монголын альтернатив рок урсгалын төлөөлөл болсон A Sound хамтлаг албан ёсоор тарж буйгаа зарлалаа.
Тус хамтлагийн 20 жилийн ойн тоглолт өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд ASA Arena-д болж өндөрлөсөн бөгөөд тоглолтын төгсгөлд хамтлагийн гитарчин Д.Мөнхболд фэнүүддээ хандан гунигтай мэдээг дуулгасан юм.
Тэрбээр “Хамгийн хэцүү мэдээг дуулгах ажил надад оногдсон нь харамсалтай. Энэ хүрээд A Sound хамтлаг албан ёсоор тарж байна” хэмээн тайзан дээр мэдэгдэв.
“A Sound” хамтлаг нь “Уянга”, “Шал дэмий”, “Forever” зэрэг хит бүтээлүүдээрээ Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг бий болгож, бүтэн нэг үеийн залуусын дурсамж, мэдрэмжтэй салшгүй холбогдсон хамтлагуудын нэг байсан.







