Вашингтон цэргийн ажиллагаагаар Кубын удирдагч асан Рауль Кастрог баривчилж болзошгүй

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдоод удаагүй байсан Г.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилжээ.
Тодруулбал өнгөрсөн Даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг НЗД-ын нэгдүгээр орлогчоор томилсон юм.
Гэвч уг томилгоо ердөө тав хоног үргэлжилж, Баасан гаригт түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Одоогоор Г.Жаргалсайханыг чөлөөлсөн шалтгааны талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа бөгөөд тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийх магадлалтай байгаа аж.







