
Тайланд болон Их Британийн судлаачдаас бүрдэх баг Тайланд улсын нутаг дэвсгэрээс олдсон үлэг гүрвэлийн яс нь үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл болохыг тогтоожээ.
Scientific Reports сэтгүүлд бичсэнээр тус үлэг гүрвэлийн ясыг 10 жилийн өмнө Тайландын Чайяпхум мужийн нутаг дэвсгэрээс орон нутгийн иргэн санамсаргүй байдлаар олсон ба уг газарт судлаачид палеонтологийн малтлага, судалгааг 2024 он хүртэл явуулжээ.
Судалгааны үндсэн дээр эрдэмтэд тус үлэг гүрвэлийн яс нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хамгийн том үлэг гүрвэлийн яс болохыг тогтоож, уг үлэг гүрвэлд Nagatitan chaiyaphumensis гэсэн нэр өгчээ.
Түүнээс гадна эрдэмтэд 100-120 сая жилийн өмнө амьдарч тус үлэг гүрвэл нь 27 тонн орчим жинтэй, ойролцоогоор 27 метр өндөртэй байсныг тогтоожээ.
Нагатитан нь диплококууд болон бронторзаврууд харьяалагддаг урт хүзүүтэй, өвсөн тэжээлтэн зауроподын төрөлд багтах ба игуанодон, цератопсид зэрэг өвсөн тэжээлтнүүд, кархародонтозавр, спинозавр зэрэг махан идэштэй үлэг гүрвэлүүдтэй хөрш зэргэлдээ амьдардаг байжээ.
Эх сурвалж: Discover Wildlife







