
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний урилгаар энэ сарын 19-нөөс 20-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болжээ.
ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал хоёр улсын “Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны тухай” гэрээ байгуулсны 25 жилийн ойтой давхцаж байгаа ба уг айлчлалын явцад талууд хоёр улсын харилцаанаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцэх аж.
Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д өнгөрсөн оны 8-р сарын сүүл 9-р сарын эхээр Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан айлчилж байсан юм.
Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалаас хэдхэн хоногийн дараа болж байгаагаараа онцлог болж байна. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ нь 2017 оноос хойш Хятадад хийсэн анхны айлчлал болсон билээ.
Эх сурвалж: AI Jazeera International News







