
Хан-Уул дүүрэг-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчид халдсан ноцтой хэрэг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгджээ.
Алба хаагч замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийж байх үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах явцад жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй иргэн эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилсон байна.
Улмаар тухайн иргэн хэсэг хугацааны дараа гэртээ харьсны дараа буцаж ирж, хутга авчран алба хаагчийн биед гурван удаа халдсан гэх мэдээлэл байна. Халдлага үйлдсэн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд шуурхай эрэн сурвалжилж, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хохирогч алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад яаралтай тусламж авч, хагалгаанд орсон байна.
Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.







