
Ирээдүйн амжилтын суурь болсон математик, хэлний боловсролд эцэг эхчүүд улам их ач холбогдол өгөх болсон энэ үед чанартай, тогтвортой сургалтын орчин хамгийн чухал шалгуурын нэг болоод байна. Тэр дундаа хүүхэд бүрийн түвшин, зорилгод тохирсон хөтөлбөрөөр олон жилийн турш тасралтгүй ажилласан сургалтын төвүүд эцэг эхчүүдийн сонголтын эхэнд бичигддэг.
Ийм шаардлагад нийцсэн сургалтын байгууллагуудын нэг болох FAST ACADEMY 2026-2027 оны хичээлийн жилийн эрт бүртгэлээ эхлүүллээ. 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй тус академи нь 3-12 дугаар ангийн сурагчдад зориулсан математикийн, 6-12 дугаар ангийн сурагчдад зориулсан англи хэлний сургалтыг зохион байгуулдаг.
Энэ жилийн эрт бүртгэлээр ирэх хичээлийн жилд 3-12 дугаар ангид дэвшин суралцах хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд нийт 50 сурагч бүртгэнэ. Бүртгэлийг fastacademy.mn сайтаар цахимаар болон биеэр хийх боломжтой.
Сургалтын төлбөрийн тухайд математикийн хөтөлбөр 3.2 сая төгрөг, англи хэлний хөтөлбөр 3.0 сая төгрөгийн төлбөртэй. Харин сургалтын чанар, анхаарал төвлөрлийг хадгалах үүднээс бага ангийн бүлгийг 12 хүртэлх, дунд ангийн бүлгийг 16 хүртэлх, ахлах ангийн бүлгийг 20 хүртэлх сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хичээллүүлнэ.
FAST ACADEMY нь Кембрижийн хөтөлбөртэй “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” зэрэг сургуулийн элсэлтийн шалгалтад хүүхдүүдийг тогтмол бэлтгэдэг. Үүнээс гадна математикийн хоцрогдол арилгах, түвшин ахиулах, элсэлтийн болон төгсөлтийн шалгалтад бэлтгэх, олон улсын олимпиадад оролцох сурагчдыг чиглэсэн сургалтуудыг үе шаттай зохион байгуулдаг байна.
Сургалтын хөтөлбөрүүд
3-5 дугаар анги | Бага ангийн математик
Тоолол, геометр, хэмжигдэхүүн, логик сэтгэлгээнд суурилсан хөтөлбөрөөр математик суурийг бататгана. Хүүхэд бүрийн суралцах хурд, онцлогт тохирсон дасгал ажиллуулж, суурь ойлголтыг шат дараатай хөгжүүлдэг.
7 хоногт 2 удаа, 90 минут.
6-9 дүгээр анги | Дунд ангийн математик
Алгебр, геометр, тригонометр, статистикийн агуулгыг гүнзгийрүүлэн судалж, бодлого бодох чадвар болон логик сэтгэлгээг хөгжүүлнэ.
7 хоногт 3 удаа, 90 минут.
10-12 дугаар анги | Математикийн ЭЕШ бэлтгэл
Элсэлтийн болон төгсөлтийн шалгалтад өндөр оноо авахад чиглэсэн тусгай бэлтгэл сургалт. Өмнөх жилүүдийн шалгалтын материал, бодлогын сантай уялдуулан хичээллэнэ.
7 хоногт 4 удаа, 120 минут.
Элит математик | Олон улсын олимпиадын бэлтгэл
Улс болон олон улсын олимпиадад оролцох сурагчдад зориулсан ахисан түвшний хөтөлбөр. Сонгон шалгаруулалтаар элсүүлж, олимпиадын бодлого бодох арга барилыг системтэй эзэмшүүлнэ.
7 хоногт 3 удаа, 150 минут.
Математикийн эрчимт зуны курс
Зуны найман долоо хоногийн хугацаанд үндсэн хөтөлбөрийн агуулгыг эрчимжүүлэн давтах сургалт. Бүх насны ангид зориулсан хөтөлбөртэй.
7 хоногт 5 удаа, 120 минут.
Математикийн хоцрогдол арилгах курс
Суурь мэдлэг дутмаг, хоцрогдолтой сурагчдыг анги дундын түвшинд хүргэхэд чиглэсэн дэмжих сургалт.
7 хоногт 3 удаа, 90 минут.
Англи хэлний сургалтууд
6-12 дугаар анги | Ерөнхий англи хэл
Ярих, бичих, унших, сонсох чадварыг цогцоор хөгжүүлэх олон улсын стандарт хөтөлбөрөөр хичээллэнэ.
7 хоногт 3 удаа, 90 минут.
10-12 дугаар анги | Англи хэлний ЭЕШ бэлтгэл
Элсэлтийн шалгалтын англи хэлний хэсэгт зориулсан тест, даалгаварт суурилсан тусгай бэлтгэл сургалт.
7 хоногт 4 удаа, 90 минут.
Кембрижийн бэлтгэл курс
Кембрижийн хөтөлбөртэй сургуульд элсэх хүсэлтэй сурагчдад зориулсан сургалт. Бичих, унших, ярих чадварт түлхүү анхаарч, шалгалтын бүтэцтэй уялдуулан бэлтгэнэ.
7 хоногт 3 удаа, 120 минут.

Ш.Мягмар-Очир “Fast academy”-ийн Сүхбаатар салбарын захирал
FAST ACADEMY-ийг сонгох шалтгаан
Тус академи олон улсын шилдэг сургалтын арга зүйг Монголын боловсролын орчинд тохируулан хэрэгжүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирц, ахиц дэвшлийг гар утасны аппликэйшнээр тогтмол хянах боломжтой.
Мөн цөөн хүүхэдтэй бүлгээр хичээллэдэг учраас сурагч бүртэй тулж ажиллах нөхцөл бүрддэг. Хичээл бүрийг дижитал хэрэглэгдэхүүн, видео лекц, шалгалтын сантай уялдуулан зохион байгуулдаг нь сурагчдын бие даан давтах боломжийг нэмэгдүүлдэг.
Түүнчлэн зорилтот түвшинд хүрээгүй тохиолдолд дахин үнэ төлбөргүй суралцах боломж олгодог онцлогтой.
Эрт бүртгэл тавдугаар сарын 1-13-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд үндсэн бүртгэл наймдугаар сарын 1-30-ны хооронд явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7272-6832 дугаараас авах боломжтой.








