
Төрийн өмчийн компаниудын байрны түрээсийн талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар дараах байр суурийг илэрхийллээ.
Б.Энхбаяр: Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаан дээр төрийн өмчийн байгууллагуудын түрээсийн асуудлыг шалгаж танилцуулсан. 2023-2025 оны хооронд үндэсний хороо, зөвлөл, ажлын алба гэх мэт Засгийн газрын үндсэн чиг үүрэгтэй давхардсан бүтцүүдийг бий болгож хотын төвийн өндөр зэрэглэлийн оффис түрээсэлсэн асуудлыг шалгалаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын түрээсийн орлого 10 тэрбумын орлого олсон байна. Тэгвэл төрийн өмчийн компаниуд төсвөөс 55 тэрбумыг түрээсийн зардалд гаргасан байна. Таван тэрбумын орлого олоод эргүүлээд 55 тэрбумын зарлага гаргасан гэсэн үг” гэсэн бол.
Б.Цэнгэл: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар долоон мянга гаруй газартай харьцаж байна. Орон нутаг, нийслэл, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой гээд нийтдээ долоон мянга гаруй байгууллага байдаг юм. Төсөвт байгууллагууд төрийн өмчийн бүртгэлтэй байсанд үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн байгууллагуудад жижиг хэмжээтэй сул талбай байдаг шүү дээ. Тухайн зай талбайд жижиг цайны газар ажиллуулах, эмийн сан түрээсээр ажиллуулах санал хүсэлт иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирдэг.
Тухайн байгууллага иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нээлттэй сонгон шалгаруулалт зарлах зарчмаар сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагатай харилцан гэрээ байгуулж “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-т ирүүлдэг. Манай газрын зүгээс гэрээг нь батлаад явуулдаг журамтай юм.
2025 оны байдлаар 1,139 гэрээг 128 хуулийн этгээдтэй байгуулсан байна. Журамд заасны дагуу түрээснээс олсон орлогын 40% нь улсын төсөвт төвлөрүүлж, 60% нь тухайн байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. 2025 оны байдлаар төрийн өмчийн байгууллагуудын түрээсийн гэрээгээр таван тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, зургаан тэрбумыг байгууллагын зардалд зарцуулсан байна” гэлээ.







