
Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 2026-2028 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, салбарт ажиллаж байгаа ажилтан , албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, нийгмийн идэвхийг өрнүүлж хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Урлагийн наадам 2026”-ыг Улаанбаатар хотод 5 сарын 7,8 ны өдрүүдэд “орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас зохион байгууллаа.

Энэ удаагийн Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтсан урлагийн наадамд нийслэл Улаанбаатар хот болон бүсийн шилдэг 8 баг оролцсон байна. Үүнд “Булган Мээж” ХХК, “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ , “Чандмань Баянхонгор” ХК, Багануур дүүрэг, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зүүн бүсийн хамтарсан баг, Дорноговь аймгийн “Чандмань Илч” ОНӨХК, “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг баг болон Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ ийн багууд тус тус өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.
Ингэхдээ Монгол үндэстэний өв соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилах язгуур урлаг, ардын аман зохиолын өнгө аясыг агуулсан шилдэг үзүүлбэрүүдийг толилуулахын зэрэгцээ сонгодог хөгжим , хамтлаг гэсэн үндсэн 7 төрлөөр өрсөлдсөн.
Урлагийн наадмын нэгдсэн дүнгээр:
- Дорноговь аймгийн “Чандмань Илч” баг 3-р байр,
- “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ 2-р байр
- Улаанбаатар хот “УСУГ” ОНӨААТҮГ-ын баг хамт олон тэргүүн байрыг эзэлж шилжин явах цомын эзэд болжээ.
“Урлагийн наадам 2026”-д оролцсон Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ийн багийн хувьд
Гоцлол хөгжим:
З.Цолмонгэрэл УСУГ-ын УДБҮА-ны оператор 1-р байр
Гоцлол дуу:
С.Бат-Ирээдүй УСУГ-ын ЦБА-ны ээлжийн техникч 3-р байр
Хамтлаг бүжиг:
Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ 1-р байр
Хамтлаг дуу:
Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ 1-р байр
Язгуур урлаг:
Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ1-р байрыг тус тус хүртсэн байна.









