
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд, шийдвэрээ танилцууллаа.
ҮХЦ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн нь Үндсэн хуулийн зөрчиж байна гэж үзэж, хүчингүй болголоо
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэх агуулга бүхий заалт нь Үндсэн хуульд 2019 оны өөрчлөлтөөр тусгасан “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно” хэмээн заасныг зөрчиж байгаа эсэх маргааныг хянан шийдвэрлэв. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөж, шийдвэрээ танилцуулав.
ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэж үзэж, хүчингүй болголоо” хэмээлээ.
Шууд мэдээллийг үзэх линк:







