“Сэлбэ” шиг дэд төвүүд нийслэл хотод ус агаар мэт хэрэгтэй юу

Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууны тизерийг цацжээ
Колумбийн поп дуучин Шакира энэ сарын 14-нд албан ёсоор цацагдах 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууны тизерийг өөрийн Instagram хуудсаар дамжуулан цацжээ. 49 настай Шакира энэ зун АНУ, Мексик болон Канад улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дуу болох “Dai Dai” нэртэй дууг Нигерийн дуучин Burnа Boy-той хамтран дуулсан аж. Шакирагийн хувь “Dai Dai” нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж дуулсан хоёр дахь дуу болоод байна.
2010 онд тэрээр Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны Waka Waka (This Time for Africa) дууг дуулсан билээ.








