
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд асан Вэй Фэнхэ, Ли Шаньфү нарт цаазаар авах ял оноожээ
Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын Цэргийн шүүх тус улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Вэй Фэнхэ, Ли Шаньфү нарт цаазаар авах ял оноожээ. Цаазын ялыг дээрх хоёр яллагдагч тус бүр хоёр жил хорих ял эдэлсний дараа гүйцэлдүүлэх бөгөөд энэ хугацаанд яллагдагчид ямар нэг байдлаар ялаа хөнгөлүүлэх, батлан даалтаар гарах боломжгүй аж.
Вэй Фэнхэ нь 2018-2023 онд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. 2023 оны 3-р сард түүний оронд Ли Шаньфү томилогдсон ч Ли Шаньфү тухайн оныхоо 9-р сараас олон нийтийн өмнө гарахаа больж, Хятадын эрх баригчид 10-р сард түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байсан юм.
Шүүгч Вэй Фэнхэг их хэмжээний авлига авсан хэрэгт, Ли Шаньфүг их хэмжээний авлига авсан мөн авлига өгсөн хэрэгт буруутай гэж үзэж, ял оноосноос гадна бүх хөрөнгийг хурааж авахыг үүрэг болгожээ.







