
Аялал жуулчлалын байгууллагын хөнгөлөлтийн эрхийн бичгийг хуурамчаар үйлдэж, тараах тохиолдол гарч байна
Аялал жуулчлалын байгууллагын хөнгөлөлтийн эрхийн бичгийг хуурамчаар үйлдэн тараах тохиолдол гарч байгааг анхаарууллаа.
Энэ тухай Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас “Сүүлийн үед Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын нэрийг ашиглан, тодорхой компаниудтай холбогдож “Зөвшөөрлийн хугацаа дууссан тул сунгах шаардлагатай. Ирж уулз” гэж ярих, тухайн аялал жуулчлалын байгууллагын хөнгөлөлтийн эрхийн бичгийг хуурамчаар үйлдэн тараах зэрэг тохиолдол гарч байгаа тул луйвар, залилангийн дуудлага, мэдээллээс сэргийлж, сэрэмжтэй байхыг албан ёсоор анхааруулж байна. Аялал жуулчлалын байршуулах хэрэгслийн зөвшөөрлийн баталгаажуулалт, сунгалт болон холбогдох асуудлаар https://license.e-business.mn цахим хаягаар шууд хандаж үйлчилгээ авах, 7012-8687 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой” гэв.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ.







