
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 21-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, ХҮН нам, Их нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам оролцохоо илэрхийлсэн.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхлэн энэ сарын 13-ныг дуустал явагдана. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол зургаадугаар сарын 6-нд тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.







