
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын гэргий Ким Гён Хигийн санхүүгийн ба авлигын хэргийг шүүсэн давж заалдах шатны шүүгч Шин Жон Огийн цогцос өнгөрсөн лхагва гарагийн шөнө Сөүл хотын Дээд шүүхийн барилгын гаднаас олджээ.
Цагдаа нар Шин Жон Ог өндрөөс унаж амиа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа ба гадны нөлөөгүй нас барсан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Түүнээс гадна цагдаа нар түүний халааснаа уучлалт гуйсан агуулгатай захидал олжээ.
Шүүгч Шин Жон О БНСУ-ын экс тэргүүн хатагтайг хувьцааны үнэ өсгөх хуйвалдаанд оролцсон хэрэгт хэсэгчлэн буруутай, Эв нэгдлийн сүмээс очир эрдэнийн шигтгээтэй хүзүүний зүүлт, Chanel брэндийн цүнх зэрэг нийт 80 сая воны үнэ бүхий авлига хээл хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн өнгөрсөн 1-р сард дүүргийн шүүхээс Ким Гён Хид оноосрн байсан 20 сарын хорих ялыг 4 жил 20 сар болгон чангатгасан юм.







