
Өнгөрсөн ням гарагт Токио хотын цэцэрлэгт хүрээлэнд Японы үндсэн хуулийн “дайны эсрэг” 9-р заалтыг өөрчлөхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болжээ.
1947 оны 5-р сарын 3-нд батлагдсан Японы “пацифист” буюу дайныг эсрэг үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаанд энэ удаа 50 мянган хүн нэгджээ.
Жагсагчид үндсэн хуулийн 9-р заалт нь Япон улсад бусад орнуудын дайн тулаан тэр дундаа АНУ-ын дэгдээсэн дайн тулаанд оролцохгүй байх боломжийг олгосон хэмээн тус заалтыг өөрчлөхийн эсрэг байгаагаа илэрхийлжээ.


Нөгөө талаас Ерөнхий сайд Санаи Такаичи болон Либерал Ардчилсан намын консерватив үзэлтэй бусад гишүүд үндсэн хуулийн уг заалт нь Хойд Солонгос болон БНХАУ-аас ирэх аюул заналхийлэлд зохих хариу өгөхөд саад болж байна гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2026/may/04/japan-sees-largest-protest-in-support-of-pacifist-constitution-as-pm-takaichi-pushes-revisions








