Нас барсан даатгуулагчийн тэтгэмж авах хүсэлтийг хүлээн авч эхэлжээ

Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан цахим хуудастаа Оюу толгой ХХК тайлангаа алдаатай тайлагнасан тухай баримттай бичсэн. Уг алдаа нь тус компанийн өөрийн цахим хуудастаа алдаагүй хэрнээ хэвлэл мэдээллийн сайтуудад тараасан мэдээлэлдээ өөрчилсөн байсан олны анхааралд орсон билээ.
Тэгвэл Оюу толгой ХХК-аас уг алдаагаа хүлээн зөвшөөрч өнөөдөр Залруулга гаргажээ.
Үүнд:
Үүнд:
“Өнгөрсөн долоо хоногт бид энэ оны эхний улирлын тайлангаа танилцуулсан. Энэ үеэр компанийн үйл ажиллагааны 2025 оны жилийн тайлан, 2026 оны 1-р улирлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг нийтэлсэн. Эдгээр тайланд нийтэлсэн тоо баримт үнэн зөв. Гагцхүү хэвлэлийн мэдээ дэх хүснэгтэд алдаа гарч 2025 оны 4-р улирлын зарим тоог 2025 оны нийт дүнгээр оруулсан байсан бөгөөд үүнийг зассан болно. Тус алдаа нь санаатай үйлдэл биш болно. Үүнээс үүдэн зөрүүтэй ойлголт өгсөнд хүлцэл өчье.Анхаарал тавьж бидэнд хандсанд баярлалаа. Бид цаашид илүү няхуур нягтлах арга хэмжээг авах болно. Ил тод, үнэн зөв мэдээллээр хангах нь бидний зорилго. Жилийн болон улирал тутмын тайланг цаг хугацааны дарааллаар компанийн цахим хуудас www.ot.mn -ний “Тойм мэдээ” хэсэгт олон нийтэд тухай бүр нээлттэй байршуулсныг үзэх боломжтой” гэжээ.
Харин Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан уг залруулга олон удаагийн давтамжтай байдаг нь Оюу толгой ХХК санаатай юу? санамсаргүй юу? “бид нягтлах болно” гэж алдаатай мэдээлэл гаргасаар байдаг гэжээ.
Тэрбээр,
“Алдаа гаргах тоолондоо л “бид нягтлах болно” гэдэг. Гэвч санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг худал мэдээлэл их гаргадаг даа Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг.Цөөхөн хэдэн жишээ дурдвал:
1. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгэр (1.5 тэрбум ам.доллар) хэтэрч, үйдвэрлэлийн хуваарьт 2 жил гаруйн хоцрогдол үүссэн нь менежментийн буруу үйл ажиллгааны алдаа байсан2. Ажилчдын цалин хөлсийг тооцох аргачлалыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэгдэн баталсан журмаас гажуудуулж, нийт цалингийн зардал 20% хэтэрч, зарим нэг ажилчдад сарын 100+ сая төгрөгийн шударга бус цалин хөлс олгосон. Сонирхолтой нь удирдлагын баг нь яагаад цалингийн зардал өсөх болсон шалтгаанаа буюу алдаагаа олж тогтоох гэж бүтэн нэг жил, мэдсэний дараа засах аргаа олох гэж дахиад нэг жил болсон байдаг3. Худалдан авах багийн удирдлагын их хэмжээний авлигын асуудал (яг энэ асуудлыг ТУЗ дээр хөндөхөөр ‘бид мэдээлэлгүй бол яаж ч чадахгүй’ гээд суудаг байсан удирдлага)
Хэрвээ тус компанийн ТУЗ-ийн гишүүн байсан Э.Баясгалан Оюу толгойн тайланг харж алдаатай байна гэж шүүмжлээгүй бол алдаагаа хүлээн зөвшөөрөх байсан болов уу гэдэг асуулт байна. Залруулга, Бид нягтлах болно гэж Монголчуудыг тархидсаар л байх уу?







