
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан тавдугаар сарын 6-нд болно. Энэ өдөр намын дэд дарга томилгоо хийгээд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 2016 оны сонгуульд өвдөг шороодож, дараа нь аавын хаалга татсан тэрбээр Сэлэнгэ аймгийнхаа АН-ын даргаар сонгогдсон 10 жилийн дараа улс төрд эргэн ирсэн. Үүнийхээ дараа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч боллоо. Харин энэ лхагва гарагт өөрийгөө жинхлүүлэх гэж байна. Хэн АН-ын генесек болохоос хамаарч АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх шийдэгдэнэ.
Тэр яагаад АН-ын ЕНБД болох гээд байна вэ?
АН-ын дүрэмд “ЕНБД нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй ба УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Хэрэв УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бол ээлжит сонгуулийн жилээс 2-оос доошгүй жилийн өмнө ЕНБД-ын үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө” гэсэн заалт бий.
Дээрх дүрмээр бол С.Баярцогт АН-ын генесек болбол 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болно. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болон барин яагаад АН-ын генесек болох гээд байна вэ. Хоёр хариулт байна. Эхнийх нь, намынхаа гал тогоог барьж буй дүрээр харагдаж, АН-ыг 2027 оны сонгуульд унагаах. Хоёрт, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших.
Гэхдээ энд нэг өрнөл байна.
С.Баярцогт эрх баригч намын тэр дундаа У.Хүрэлсүхийн дэмжлэгээр намынхаа генесек болох гэж буй. У.Хүрэлсүхийн зорилго бол Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгч болгох. Тэгэхээр С.Баярцогт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Г.Занданшатарт тусална. С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвшвэл угаас АН ялалт байгуулж чадахгүй. С.Баярцогтод зорилго байхгүй. Харин У.Хүрэлсүхийн зорилго л түүнд бий. Тэгэхээр АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялмаар байна уу, ялагдмаар байна уу гэдгээ өөрсдөөсөө асуугаад ҮБХ-ны гишүүд шийдвэрээ гаргах учиртай.
С.Баярцогтын фракцад хэн хэн байдаг вэ?
Тэрбээр “АН-д байгаа зургаан фракцын дөрөв нь намайг дэмжиж байгаа” хэмээн ам нээсэн удаатай. Харин тэр өөрөө хэний фракц вэ. УИХ-ын гишүүн Х.Болормаа, Ц.Баатархүү, Д.Жаргалсайхан, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Ж.Батсуурь нар түүний фракц. Харин Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Х.Баттулга, Х.Тэмүүжин нар С.Баярцогтын эсрэг нэгдсэн гэх.
Лхагва гарагт гэхдээ С.Баярцогт ҮБХ-ны гишүүдэд доллар тараачихвал салхи түүн рүү эргэнэ. Өчигдөр төрийн ордонд таарсан АН-ын гишүүдээс тодруулахад, намынхаа генесекээр залуу хүн ажиллуулахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Хэн, хэн ямар хариулт өгснийг дараах бичлэгээс үзнэ үү.








Заваан хиамчин сайт