
СХД-ийн дугаар хорооны Засаг дарга бусдын амь насыг хөнөөсөн байж болзошгүй байна
Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн 102 дугаарын утсанд өнгөрсөн шөнө /2026.04.28/ 00:05 цагийн орчимд СХД-ийн 29 дүгээр хорооны Москва хороолол орчимд хүмүүс зодолдож байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг: “Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад нэг иргэн амь насаа алдсан байдалтай байсан. Шалгалтын явцад 39 настай Д нь тухайн амь хохирогчийг өмнө нь гэрээний ажил олж өгнө гэх үндэслэлээр авсан 24 сая төгрөгийнхөө ажлыг олж өгсөнгүй гэх шалтгаанаар толгой тус газар нь цохиж хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Одоогоор хуулийн дагуу амь хохирогчийг ямар шалтгааны улмаас амь насаа алдсан болохыг бүрэн дүүрэн олж тогтоохоор ажиллаж байна” гэв.
Дэлгэрэнгүй бүтэн үзэх линк:








