
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө
Г.Дамдинням: “Олон жил хүлээгдэж, яригдаж байсны эцэст Ашигт малтмалын тухай хуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү хуулийн төсөл сүүлийн 10 гаруй жил яригдаж, өөрчлөгдөхгүй явж ирсэн ийм хуулийн төсөл. Монгол Улсын эдийн засгийн тэлэх, манай улсад бусад гадны хөрөнгө оруулалтыг татах, шинэ мөнгө оруулж ирэх, үндсэн суурь салбар бол энэ уул уурхайн салбар юм.
Уул уурхайн салбарын хувьд шинэчилсэн найруулгыг манай улсын дотоод, гадаад энэ бүх хөрөнгө оруулагч, ААН-үүд, бас ард иргэд хүлээлттэй байгаа.
Нэгдүгээрт энэ хуулийн хамгийн том өөрчлөлт: АМНАТ
АМНАТ-ын хуваарилтыг аймагт, суманд нь олгодог болно. Өөрөөр хэлбэл, шударгаар, “Хариуцлагатай уул уурхай”-г дэмжиж ажиллаж буй аймаг, орон нутагт илүү давуу тал олддог энэ зохицуулалтыг бид бүхэн хийнэ.
Ашиигт малтмалын хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихгүй байгаа боловч илүү яг адилхан орлого хүртээд байдаг энэ байдлыг болиулна.
Уул уурхайн төслүүдтэй хамтран ажиллаж байгаа нийгмийн ойлголцол хийж чадаж байгаа, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж чадаж буй аймаг, сум орон нутаг илүү АМНАТ-ын хуваарилалтаас авдаг болно” гэв.
Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх линк:








