МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

Дэлхийн чансааны оноо олгох Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүд Тажикистан, Казахстан улсуудад үргэлжилнэ. Тодруулбал, 5 дугаар сарын 1–3-ны өдрүүдэд “Душанбе их дуулга”, 5 дугаар сарын 8–10-ны өдрүүдэд “Бариси их дуулга” тус тус зохион байгуулагдах юм.
Эдгээр тэмцээнүүдэд оролцох шигшээ багийн эхний хэсэг М.Бундмаа, Ч.Болдбаатар дасгалжуулагч нарын удирдлага дор өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо.








