
“Саньяа-2026” Азийн элсний наадам БНХАУ-ын Саньяад үргэлжилж байна
БНХАУ-ын Саньяа аралд болж байгаа Азийн элсний наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд манай эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байна.
Эрэгтэй баг Б.Энх-Амар, Э.Энхтэмүүлэн, Г.Балжинням, М.Өлзийбат гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож буй бөгөөд “B” хэсэгт Малайз, Шри Ланка, Индонезтой орсон юм. Улмаар Индонезыг 15:12-оор ялсан ч Малайзын багт 12:21-ээр дийлдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Шри Ланкаг 22:11-ээр буулган авснаар хэсгээсээ хоёроор дараагийн шатанд шалгарлаа. Энэ хэсгээс Малайзын баг гурав хожсон үзүүлэлтээр тэргүүлсэн юм.
Эмэгтэй баг Малайз, Тайвань болон Саудын Арабтай нэг хэсэгт орсон ч Саудын Арабын баг оролцох боломжгүй болсон. Эмэгтэй багийн тамирчид Тайванийг 20:18-аар илүүрхсэн ч Малайзын багт хожигдсон юм. Малайзчууд Тайванийг 16:14-өөр ялснаар эмэгтэй баг мөн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авав.
Хасагдах шатны тоглолтууд өнөөдөр үргэлжлэх бөгөөд медальтнууд маргааш буюу энэ сарын 29-ний Лхагва гарагт тодорно.
Гэрэл зургийг Ч.Ганбат








