Алба хаагчид долоон иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Улаанбаатар марафонд оролцох иргэд 5,000-90,000 төгрөгийн хураамж төлнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хаагдана. Hipay аппликэйшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ. Гүйлтэд оролцох иргэд зайнаас хамаарч 5,000-90,000 төгрөгийн хураамж төлөх юм байна.
Энэ жилийн марафонд оролцогчид тавдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайгаас таван төрлөөр гараанаас хөдөлнө.
- Бүтэн марафон – 42км 195м
- Хагас марафон – 21км 095м
- Спорт гүйлт – 10км
- Эрүүл мэндийн гүйлт – 5км
- Гэр бүлийн гүйлт – 1.5км байх юм.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд “Улаанбаатар марафон” гүйлт зохион байгуулах бүсийг өдрийг автомашингүй болгодог билээ. Өнгөрсөн жилийн марафонд 30 орчим мянган хүн оролцжээ.








