
Сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо
МОС-ын VII наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 20-26-нд “Аврагч” спорт хороо болон ШУТИС-ийн спорт заалуудад 7 хоногийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 21 их дээд сургуулийн эр 20, эм 21 баг оролцсон.
Эмэгтэй багуудаас:
1. Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС
2. Б.Өлзийбат дасгалжуулагчтай ИЗИС
3. Г.Энхбаяр дасгалжуулагчтай АШУҮИС
Эрэгтэй багуудаас:
1. Б.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУИС
2. Б.Лхагва-Эрдэнэ дасгалжуулагчтай ОТИС
3. О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн ИС
Байгууллагын дүнгээр:
1. МУИС
2. ОТИС
3. ИЗИС тус тус эхний байруудад шалгарлаа.
Өнөөдрийн байдлаар волейболын тэмцээний тоглолтууд үргэлжилж байна. Харин модон бөмбөгийн тэмцээн ирэх сарын 01-02-ны өдрүүдэд болно.








