
Монголын Оюутны спортын VII наадам хөшгөө хаах мөч ойртсоор байна. Анх “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадам болохтой зэрэгцэн гүйлтийн цанын төрлөөр гараагаа эхэлсэн тус наадам зуны спортын 14 төрөлд шигшээ тэмцээнээ зохион байгуулж буй.
Нийт 14 төрлөөс 12-т нь медалийн эзэд тодорч, шагналын тавцанд зогсоод байна. Харин энэ өдрүүдэд волейболын тэмцээн эмэгтэй тоглолтууд “Аврагч” спортын хорооны зааланд, эрэгтэй тамирчид МУИС-ийн зааланд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Явган аяллын тэмцээнд 12 багийн эрэгтэй, эмэгтэй 96 тамирчин оролцлоо. Тэд Сүхбаатарын талбайгаас Гачууртын Хар усан тохой чиглэлд энэхүү маршрутаар аялсан. Уг тэмцээн энэ сарын 24-26-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.


Оюутны спортын VII наадмын шигшээ тэмцээнийг БТСУХ, МОСХ-ноос хамтран зохион байгуулж буй. Ингээд БТСУХ-ны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэнтэй цөөн хором ярилцснаа та бүхэнд хүргэе.
БТСУХ-ны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн: Оюутны спортын наадмын цар хүрээ жил ирэх тусам өргөжиж байна


-Спортын наадам амжилттай үргэлжилж байна. Энэ жилийн Оюутны спортын 7 дугаар наадам маань ерөнхийдөө спортын 14 төрлөөр зохиогдож байгаа. Өнөөдөр (2026.04.24) Монголын волейболын холбооноос хамтран зохион байгуулж буй волейболын тэмцээний үйл ажиллагаа эхэллээ. Мөн спорт явган аяллын тэмцээн маань өнөөдөр ингэж эхэлж байна.
Жилээс жилд оюутан тамирчдын, оролцогчдын хүрээ өргөжиж, өрсөлдөөн ширүүн байна. Энэ жилийн хувьд болохоор бид нар өвлийн олимпын наадамтай давхцуулаад оюутны спортын наадамд гүйлтийн цанын төрлийг нэмж оруулсан нь шинэлэг байлаа. Мөн шинээр гандбол, модон бөмбөг, спорт, явган аялал зэрэг төрлийн тэмцээнийг нэмсэн.
Наадамд оролцож буй их, дээд сургуулиуд маань дотроо урьчдилсан тэмцээнээ зохион байгуулсан. Тэндээс шалгарч шигшигдсэн баг тамирчид энэхүү улсын шигшээ тэмцээнд оролцож байна.
Өмнөх наадмууд оролцдоггүйй хэд хэдэн сургуулид баг таиирчдаа илгээжээ. Жишээлбэл спорт явган аяллын тэмцээнд АШУҮИС маань шинээр орж ирсэн байна. Аяллын тэмцээнд оролцож байгаа сургуулийнхаа багш, дасгалжуулагч нарт нь хүүхдүүддээ техникийн зөвлөгөөний үеэр:
- Ямар, ямар нөхцөл байдал үүсдэг вэ?
- Хэрхэн яаж нэгдсэн зохион байгуулалтад орох вэ?
- Яаж оролцох вэ?
- Шүүгч нар хэрхэн дүгнэж, ямар оноо өгөх вэ? Зэрэг зөвлөмж, чиглэлийг бид нар маш тодорхой өгсөн байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрүүл Монгол” Үндэсний хөтөлбөр орон даяар өрнөж байгаа. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд бид нар нийтийг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаануудыг төлөвлөгөөндөө оруулаад жил бүр идэвхжүүлээд зохион байгуулдаг.
Саяхан бид нар Сүхбаатарын талбай дээрээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээ илүү өргөжин тэлж байгаа. Цаашлаад үндэсний спортын болон бусад спортын төрлүүдийг мөн шинэ тутамд хөгжиж байгаа төрлийг сурталчлах ажиллагааг иргэдийн дунд зохион байгуулсан.
Мөн БТСУХ-оос бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулдаг учраас нийтийн биеийн тамир, хүн ардын эрүүл мэндийн төлөө спортоор дамжуулан хэрхэн, яаж эрүүл энх байх талаар хөтөлбөрүүддээ тусгаж баталдаг.
Үүний тод жишээ нь улсын хэмжээнд “Хүн амын бий бялдрын түвшин тогтоох сорил”-ыг идэвхтэй, тасралтгүй явуулдаг. Энэхүү сорил маань тухайн хүний, тухайн насан дээрээ бие бялдрын хөгжил нь ямар байдаг юм. Чийрэгжилтийн түвшин нь одоогийн байдлаар хэрхэн ямар үзүүлэлттэй гарч байна гэдэг дээр төвлөрлөн илүү суурь судалгааг гаргах зорилгоор авдаг. Жилдээ 2 удаа авдаг. Одоо хаврын сорилын үйл ажиллагаа удахгүй эхлэхэд бэлэн болсон.
Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилтой холбоотой үйл ажиллагаа маань 1992 оноос ер нь эхлэлтэй юм. Түүнээс улбаалаад Засгийн газрын тогтоолтой байсан нь 2010 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа. Энэ сорилыг хаврын улиралд 5 дугаар сард, намар 10 дугаар сард авах ёстой хэмээн зарлиг гарсан.
Онцолбол энэ арга хэмжээ нийслэлд төдийгүй 21 аймагт ч үр өгөөжөө өгч, иргэд спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягтаа илүү анхаарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг болсон.
Ярилцсанд баярлалаа.










