УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар УИХ-ын дарга С.Бямбацогттой уулзахаар очоод, хаалганых нь гаднаас буцсан тухайгаа цахим сүлжээндээ нийтэлжээ.
Тэрбээр “Саяхан даа МАН-ын даргаа огцруулаад шахуу С.Бямбацогт УИХ-ын дарга болсон. Өнөөдөр уулзахаар дуудуулж байна гэхээр нь хоёр цаг гаруй хүлээгээд, баахан ажил хэрэгч санал бэлтгээд цааснуудаа базаагаад уулзах гээд очтол нэгжүүл, утсаа хураалга гэнэ. Надад тэр даргаас гуйгаад хүсээд байх зүйлгүй учраас чадахгүйгээ хэлээд том даргын үүднээс нь буцав. Бас хэн нэгний яриа бичлэг хийж үзээгүй тэр дундаа нууцаар хийх тухай бодож ч байгаагүй. Нууж хаах ч хулгай байхгүй. Утас хураах хууль ч байхгүй. Утсаа хураалгаж мөлхөж орж ирвэл ир гэх нь холгүй залгаж байна. Нээлттэй, ил тод байдал гэдэг эдэнд дамаа дарга нарт нь суугаагүй “программ” юм байна.
Саяхан Ерөнхий сайд байсан хүн даргын өрөөнд далийж, мөлхөж ордог гэдэг нь санаанд оров. Үнэн юм байна гэж итгэх шахав. Би чадахгүй.
Хулгай юм уу хуудуутай улс л нуух хаах юмтай байдаг байх. Юун тэр намын даргынх нь “чөлөөлөх”. Шинээр нэг дарангуйлагч төржээ…” хэмээжээ.

зөвшдээ чи чинь гэмт хэрэгтэн ах чинь шантааччин юу ч хийхээс буцахгүй гарууд юу нь охин шиг гоншигнодог юм. хэнд эрхлээд байгаа юм.