
Нийслэлийн МАН-ын хороо Тусгаар тогтнолын ордонд хуралдах гэж байна. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх вэ гэдгийг Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай байгаа талаар миний бие тайлан илтгэл тавина. Хоёрт, татвараа төлөөгүй Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болоод гишүүдэд хариуцлага тооцож, намын хорооны гишүүнээс нь чөлөөлнө. Гуравт, хуралд оролцогчдоос Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшиж, даргыг өөрчлөх, чөлөөлөх асуудлаас нээлттэй оруулж ирж байгаа. Би Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдоод жил 11 сар болж байна. Надтай өрсөлдөж, нэр дэвшье гэсэн саналыг нээлттэй хэлэлцэнэ.
Мөн өнөөдөр Нийслэлийн намын хорооны зарим дэд дарга, тэргүүлэгчийг чөлөөлнө” гэлээ.








