Хар тамхи, мансууруулах бодис худалдсан, худалдан авсан этгээдүүдэд хорих ял оноожээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны дотоодын жуулчдын түүвэр судалгааг гаргалаа. Судалгааны үр дүнгээр Монгол Улсад оршин суугаа 3.4 сая хүн байгаагаас сүүлийн нэг жилийн хугацаанд 1.7 (48.7%) сая хүн дотооддоо аялсан байна.
Дотоодын жуулчдыг аяллын гол зорилтот чиглэлээр харвал:
- Хөвсгөл аймагт 328.6 (14.1%) мянган жуулчин,
- Архангай аймагт 265.2 (11.4%) мянган жуулчин,
- Улаанбаатарт 211.6 (9.1%) мянган жуулчин,
- Сэлэнгэ аймагт 178.0 (7.7%) мянган жуулчин,
- Өвөрхангай аймагт 153.2 (6.6%) мянган жуулчин,
- Увс аймагт 146.7 (6.3%) мянган жуулчин тус тус аялсан нь хамгийн их байна. Харин Говьсүмбэр аймаг руу аялсан жуулчдын тоо хамгийн бага байна.








