
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 2026 оныг “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр, “1 сургууль – 10 клуб” хөтөлбөр, Математик, байгалийн ухаан, англи хэлний төсөл, мөн сургуулийн өмнөх боловсролд STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
STEAM хэрэглэгдэхүүн нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ ёс заншил, өв уламжлалыг судлах чиглэлээр суралцах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг баяжуулах, багш нарын арга зүйг дэмжих зорилгоор аймгийн хэмжээнд 20 цэцэрлэгт 385,993,935 төгрөгийн санхүүжилттэй энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


STEAM хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлснээр сургуулийн өмнөх боловсролын чанарт инновац нэвтрүүлж, бага насны хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжин, шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн мэдлэгээ хөгжүүлэх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх боломж бүрдэж байна.














