
Латви, Литва болон Эстонийн эрх баригчид ирэх 5-р сарын 9-нд Москвад болох Ялалтын парадад оролцох гэж буй Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн онгоцыг агаарын зайдаа нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Үүний хариуд Словакийн Ерөнхий сайд Р.Фицо өөрийн facebook хуудсандаа нийтэлсэн видео мэдэгдэлдээ ОХУ-д хүрэх өөр маршрут заавал олох болно хэмээн ярьсан байна.
Тэрээр Москва хотын Улаан талбайд болох Ялалтын парадад оролцохоор төлөвлөж буйгаа энэ сарын эхээр дурдсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков энэ жилийн парадад гадаадын хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүд оролцох тухай зарлажээ.
Өнгөрсөн жилийн Ялалтын парадад БНХАУ, Беларусь, Куб, Венесуэл, Серби, Словак зэрэг 27 улсын төрийн тэргүүнүүд оролцсон юм. Тухайн үед Латви, Эстони хоёр улсын эрх баригчид мөн л Словакийн Ерөнхий сайдын онгоцыг агаарын зайдаа нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй ба Ерөнхий сайд Р.Фицо Унгар, Румын, Хар тэнгис, Гүржээр дамжин ОХУ-д хүрч, Ялалтын парадад оролцож байжээ.








