Ц.Идэрбат: Дэлхийд хоёр улсад CAT-1 өвчний вакцин үйлдвэрлэж байна

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаанд шилдэг найман баг өрсөлдөж, “Хатант Интернэшнл” баг тэргүүн байр эзэллээ. Харин Э.Батмагнай ахлагчтай “М-СИ-ЭС Энержи” баг аман хүзүүдлээ.
Алтан цомын эзэн “Хатант Интернэшнл” баг шилжин явах Алтан цом, 500.000.000 -ийн хамт гардсан бол “М-СИ-ЭС Энержи” баг 250.000.000 төгрөг,
- гутгаар байрт шалгарсан “Хамаг Монгол” баг 150.000.000 төгрөг,
- дөтгөөр байрт шалгарсан “АПУ Скайтел” баг 100.000.000 төгрөг,
- тавдугаар байрт шалгарсан “Од групп” баг 65.000.000 төгрөг,
- зургаадугаар байрт шалгарсан “Хубилай хаан” баг 60.000.000 төгрөг,
- долоодугаар байрт шалгарсан “Эв Монгол” баг 50.000.000 төгрөг,
- наймдугаар байрт шалгарсан “Хүлэгү” баг 50.000.000 төгрөгийн бай шагнал, өргөмжлөлийн хамт тус тус гардав.
“Алтан цом”-ын барилдааны хамгийн олон даваатай бөхөөр Э.Батмагнай шалгарлаа. Тэрбээр, 43 барилдаж 40 давсан амжилтаараа “Манлай бөх”-өөр тодорсон юм.
Мөн тус найман багаас нийгмийн хариуцлагын хүрээнд бай шагналаасаа 75.000.000 төгрөгийг Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд хандивлав.








