Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Оюутан залуусын дунд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Тэмцээн 2026.05.01-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөгөөд оролцох бөхчүүдийг таван жинд хуваан барилдуулах аж.
Оролцох бөхчүүд нь 18-25 насны их дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2,5 голч оноотой байх шаардлага тавигдаж байгаа бөгөөд нэг сургуулиас жин тус бүрд дөрөв хүртэлх бөх оролцуулах боломжтой юм.








