
М.Нарантуяа-Нара болон Р.Батболд гишүүд маргалджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “УИХ-ын гишүүд Байнгын хороонд орох хүсэлтээ намын даргын албан бланк дээр гаргаж, зөвшилцдөг. С.Замира, Б.Батбаатар гишүүн бид гурав сууж байгаад Р.Батболд гишүүнийг зөндөө дуудсан. Намын зөвлөлийн хуралдаа ирээгүй. Тэгээд бид гурав ямар, ямар байнгын хороонд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Анх УИХ-ын гишүүн болоод байнгын хорооны хуваарилалт явагдаж байхад Р.Батболд гишүүн уйлан дуулаад, “Би Эдийн засаг болон Төсвийн байнгын хороонд ормоор байна” гээд орсон. Дараа жил нь солилцоно гэж тохиролцсон ч хэлснээсээ буцаж, Байнгын хороондоо үлдэнэ гэж зөрүүдэлж байна. Сая С.Замира гишүүний өрөөнд бичиг барьж ороод, “Чи яагаад энэ байнгын хороонд орно гэж зурж байгаа юм. Энийгээ балла” гэж байна. Тэгэхээр нь би “Чи яагаад энэ хүнийг удирдаад байгаа юм. Энэ хүн өөрийнхөө ормоор байгаа байнгын хороонд орох эрхтэй шүү дээ” гээд хэлсэн чинь сая зодоон болонгоо алдлаа. Би ч бас зодолдвол зодолдчихно л доо. МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор манай намын Р.Батболдыг худалдаад авчихсан байгаа байхгүй юу” хэмээн ярилаа.








