
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих буюу эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гарлаа. Бид ноосоо угаагаад, самнаад, утас хийгээд эхэлсэн. Одоо даавуу хийж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг бид дэмжиж байж малчдын гар дээр буй ноос, ноолуур, арьс шир үнэтэй болно. Бидэнд байгаа хамгийн амархан боломж бол Батлан хамгаалах салбар, Онцгой байдал, хилийн цэрэг, тагнуул гээд байгууллагуудын хангалтын хувцас зэрэг төсвийн хөрөнгөөр худалдан авалтыг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сонгодог болно.
Мөн Монголд үйлдвэрлэж байгаа гутлын 90 гаруй хувь нь ажлын гутал. Бид ажлын гутлыг дотоодынхоо компаниудаас хангаад байх юм бол арьс шир эргэлтэд орж, үнэ цэнтэй болно. Цахим дэлгүүрт оруулчихвал тендерийн хуулиараа сонголт хийх боломж бүрдэж байгаа юм” гэв.








