Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

ИЗНН-аас мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар “Манай ИЗНН-ын хувьд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг эрх зүйн зохицуулалт байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх эсэх маргаашийн санал хураалтад ИЗНН-ын гишүүд “дэмжихгүй” гэсэн санал өгнө. Эгүүлэн татагдсан гишүүний оронд ирэх дараагийн гишүүн хэн байх вэ гэдэг асуудлыг зохицуулаагүй гэж үзэж байгаа учраас энэ хуулийг хэлэлцэх эсэх дээр дэмжихгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргаснаа та бүхэнд илэрхийлж байна.
Манай намын дөрвөн гишүүн ижил кноп дарах ёстой. Хэрэв хэн нэг нь өөр кноп дарвал тухайн гишүүнд намаас цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхээ эргэн харна” гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:








